Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Баянхонгор аймагт төрөөд удаагүй ихэр охидын цусыг бүрэн сольжээ


Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт энэ сарын 14-нд Баянговь сумын иргэн Ч.Ц нь жирэмсний хожуу хордлогын хүнд хэлбэр заалтаар кесар мэс заслаар амаржиж, 2250гр, 2610гр жинтэй ихэр хөөрхөн охинтой болжээ. Гэвч ихрүүд "Эх ургийн цусны резүс үл тохирооны шалтгаант нярайн цус задрах өвчин"-ий улмаас нярайн цус задрал, хүнд хэлбэрийн цус багадалт, хүнд хэлбэрийн шарлалт үүсч амь нас нь эрсдэлтэй байдалд орсон байна. Тэднийг аврахын тулд охидын цусыг бүрэн сольж, сэлбэх эмчилгээ хийх шаардлагатай болсон аж. Цусыг сольж сэлбэх нь эрхтэн шилжүүлэн суулгахтай адилтгах ажилбар бөгөөд орон нутагт, ихрүүдэд нэгэн зэрэг хийгдсэн нь ховор тохиолдол, Баянхонгор аймагт анх удаагийн тохиолдол болсон байна. Энэ ажилбарыг хийж, охидын амь насыг аврахад ЭХЭМҮТ-ийн захиргаа, хамт олон, нярай судлалын тасгийнхан, хийх нөхцөл бололцоогоор хангасан Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн захиргаа, хамт олонд, цусаа харамгүй өгсөн цусны донорт олон хүн талархлаа илэрхийлсээр байна. Харин эмч, сувилагч нар нь хийсэн ажилбар нь дараа дараагийн хүндрэлгүй байж, ихэр охид урт настай, удаан жаргалтай, эх орондоо хэрэгтэй, ээж аавдаа энэрэлтэй бүсүйчүүд болоосой гэж залбирч сууна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан