Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хирояа Ёошида: Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь өвчний гол шалтгаан болдог хоол тэжээлийн тэнцвэр алдагдахыг засаж, дэмждэг


 Япон Улсын IHM Inc. компанийн төлөөлөгч, ТУЗ-н гишүүн Хирояа Ёошида Монгол Улсад 3 хоногийн айлчлал хийсэн бөгөөд энэ хугацаанд 9 сарын 13-ны өдөр Чингис зочид буудлын хурлын зааланд 150 гаруй эмч, эмзүйч нарт биологийн идэвхт бүтээгдэхүүний хүний биед үзүүлэх эерэг нөлөө болон өөрийн компанийн бүтээгдэхүүний танилцуулга хийлээ.

-Сайн байна уу? сайн явж ирсэн үү Та өөрийгөө танилцуулаач.
-Сайн байна уу? Би Япон улсын IHM ХКомпанийн ТУЗ-н гишүүн Хирояа Ёошида байна. Мөн давхар бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хэлтсийн даргаар ажилладаг, Солонгос, Франц, Парагвай зэрэг улсаас биологийн идэвхт бүтээгдэхүүний түүхий эд импортлон, түүний судалгаа хөгжүүлэлт хийхийн зэрэгцээ худалдааны үйл ажиллагаа  явуулдаг. Манай хэрэглэгчид маань эрүүл бөгөөд сэтгэл ханамжтай байхад бидний  бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн зорилго оршдог.

-Та Монголд ямар ажлаар ирсэн бэ?
-Манай бүтээгдэхүүн нь Япон улс дотроо нилээд амжилттай борлуулагдаж байгаа, мөн Тайвань, Хятад улс руу экспортолж байна. Энэ удаа Монголчуудын эрүүл, сайхан байхад нь өөрийн бүтээгдэхүүнээр хувь нэмэр оруулахын тулд анх удаа хүрэлцэн ирээд байна.

-Та IHM компанийнхаа талаар товчхон танилцуулаач
-Манай компани нь урьдчилан сэргийлэлт болон эхэн үеийн эмчилгээгэээр Япондоо анхдагч болж, ойролцоогоор 400,000 айл өрхөд эм болоод хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг 39 дэх жилдээ  нийлүүлэн ажиллаж байна. “Бусдын төлөө амьдрах сэтгэлгээг бодитоор бий болгох” менежментийн бодлоготой манай компанийн мөрөөдөл бол хэрэглэгч, мөн та бидний гэр бүл бүгдээрээ  элэг бүтэн, аз жаргалтай  байх явдал юм. Тиймээс бид бүхэн,  хүн бүрт амьдралын сайхныг мэдрүүлэхэд зориулан төлөвлөгөөт аялал зохион байгуулахын зэрэгцээ Yuwa гэдэг эрүүл мэндийн сэтгүүл эрхлэн гаргаж  жилд 800,000 ширхэгийг үнэгүй хэвлэн тараадаг.  Мөн Японы бүх орон нутгаар эрүүл мэндийн уулзалт семианарт идэвхитэй хамтран оролцдог.

-Орчин үеийн хүмүүс Хүнсний нэмэлт бүтээгдэхүүний хэрэглээний талаар өөр , өөр ойлголттой байдаг, яагаад хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг нэмэлтээр хэрэглэх шаардлагатай талаар тодруулж тайлбарлаж  өгнө үү?
-Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь өдөр тутамдаа хоол хүнснээс хангалттай авч чадахгүй байгаа шим тэжээлийг нөхөх үүрэгтэй ба хүний биед хэрэгцээт найрлагыг нөхөн хангаж өгсөнөөр өвчнөөс урьдчилан сэргийлж болдог. Хүнсний нэмэлт бүтээгдэхүүн нь өвчний гол шалтгаан болдог хоол тэжээлийн тэнцвэр алдагдахыг  засаж, дэмждэг зүйл юм. Бид бүхний амьдралын орчин болон хооллолтын хэв маяг өөрчлөгдөж байгаа тул энэхүү өөрчлөлтөнд зохицох хэрэгтэй болдог.  Иймд хүнсний нэмэлт бүтээгдэхүүнийг хэрэглэснээр хоол хүнсээр бүрэн авах боломжгүй шим тэжээлийг нөхөж, түүнийг биед шимэгдэхэд тусладаг. Мөн биед хэрэгцээгүй зүйлийг гадагшилахад хялбар болгосноор  эрүүл байдлаа хадгалан, өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжтой. Иймээс өдөр бүр хүнсэндээ хүнсний нэмэлт бүтэээгдэхүүнийг  сайтар хэрэглэж байхыг уриалж байна.

-Монголд танай компани ямар төрлийн бүтээгдэхүүнээ нийлүүлж байна вэ?
Ямар компанитай хамтран ажиллаж байна вэ?

-Монголд манай компанийн үе мөчний глюкозамин акти, Ургамлын гаралтай нано төрлийн сүүн хүчлийн бактер Чикара, шарталтын эсрэг Оодо гэсэн  гурван бүтээгдэхүүнийг  өөрийн түнш Бридж группын НЭКСТ ЖЕНЕРЭЙШН ХЕАЛТ компаниар  дамжуулан албан ёсоор борлуулж байна.

-Танай энэ сүүн хүчлийн бактери чикара нэртэй бүтээгдэхүүн нь бусад ижил нэр төрлийн бүтээгдэхүүнээс юугаараа давууг тодруулж хэлж өгөөч.
-“Сүүн хүчлийн бактер Чикара” бүтээгдэхүүн маань Япон улсдаа урт наслалтаараа хамгийн дээгүүрт ордог бүс нутаг болох Нагано мужийн Кисо нутагт 500-аад жилийн өмнөөс хүнсэндээ хэрэглэж  ирсэн  Сүнки гэдэг ногооноос нано технологиор гаргаж авсан сүүн хүчлийн бактер юм.  Нано хэлбэрийн маш жижиг ширхэгтэй бөгөөд хүний биед нэг нэгээрээ их үр дүнтэй шимэгддэг. Нэг удаагийн хэрэглэх жижиг савлагаанд  300 тэрбум сүүн хүчлийн бактер агуулагддаг. Энэ нь дэлгүүрт зарагддаг энгийн савлагаатай тарагнаас 10 тэрбум буюу  30 дахин их хэмжээний сүүн хүчлийн бактер агуулагддаг гэсэн үг юм. Дархлааны баланс тэнцэвржүүлэх, эерэг бактерийн төлөөлөл болох бифидобактер нэмэгдүүлдэг, гэдэсний үйл ажиллагааг дэмжих, цусны холестерилийг бууруулдаг зэрэг олон сайн эерэг нөлөөтэй.  

-Харин энэ шарталтын эсрэг Оодо бүтээгдэхүүн их сонирхол татаж байна. Энэ яг яаж шарталтаас сэргийлээд байна вэ?
-Архи нь элэгний эсэнд маш их хохиролтойгоор зогсохгүй ходоод гэдсэнд ч мөн ачаалал өгдөг. Шарталтын эсрэг энэхүү Оодо бүтээгдэхүүний маань гол найрлага болох гахайн элэгний ханд нь хүний биед маш амархан шингэж бие мах бодыг сэргээх, нэмэлт хоол тэжээл болдог амино хүчлийг их хэмжээгээр агуулсан байдаг.  Мөн хүн орхоодойн ханд болон витамин агуулсан тул их ачаалсан дотор эрхтэнийг хурдан хугацаанд нөхөн сэргээж шим тэжэээлийг өгсөнөөр элэг болон ходоодыг хамгаалахын зэрэгцээ шарталтыг нам дардаг байгаа.   

-Сүүлийн үед залуучууд хүртэл үе мөчний өвчинөөр өвдөх нь элбэг болоод байгаагийн шалтгааныг та тайлбарлахгүй юу. Дээхнэ нь үед хөгшин хүн л Глюкозамин хэрэглэх хэрэгтэй гэсэн ойлголт түгээмэл байсан.
-Сүүлийн үед амьдралын орчин маш хурдан хувьсан өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор хөдөлгөөний дутагдал болон таргалалттай холбоотойгоор өвдөгний үенд ирэх ачаалал их нэмэгдэж байна.  Нөгөө талаар энэхүү үений мөгөөрсийг нөхөн төлжүүлэх хэрэгцээт шим тэжээлийг бид зөвхөн хоол хүнсээр авах боломжгүй юм.  Нас ахих тусам үений мөгөөрс багасаж, үе мөч өвдөх нь ихэсдэг тул үүнийг нөхөн төлжүүлэх шимт бодис глюкозаминыг уухын зэрэгцээ тохиромжтой дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх нь чухал юм.

-Глюкозамин акти бэлдмэлийн хэрэглээ болон ач холбогдол, давуу талын талаар ярьж өгнө үү.
-Энэхүү глюкозамин акти бүтээгдэхүүн маань үений мөгөөрсийг нөхөн төлжүүлэх, үрэвсэл намдаах тайвшруулах үйлчилгээтэй найрлагыг тэнцвэртэйгээр агуулсан байдаг. Найрлагандаа гиалуроний хүчил агуулсанаар арьсыг сайхан болгодог онцлог давуу талтай.   Мөн үе мөчний өвчтэй хүмүүст өвчин намдаах өндөр үр дүн үзүүлдэг.

-Танай бүтээгдэхүүнийг зөвхөн өвчлөхөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэх үү, нэгэнт өвдсөн хүн  хэрэглэж болох уу?
-Энэхүү бүтээгдэхүүнүүд маань эрүүл мэндийг дэмжих хүсний нэмэлт бүтээгдэхүүн тул эрүүл байдлаа хадгалахыг хүссэн хүн  өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж байна.  Мөн өвдсөн хүн хэрэглэх боломжтой ба энэ тохиолдолд эмч болон эмзүйчээс зөвлөгөө авч хэрэглэх боломжтой.

-Монгол улсад эдгээр бүтээгдэхүүнүүдийг албан ёсоор импортолж байна уу? Бүтээгдэхүүний чанар аюулгүй байдлын талаар тодруулна уу
-Манай бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэлийн бүхий л  шатандаа Япондоо чанарын хатуу шалгалтан дор үйлдвэрлэгддэг, бүх бүтээгдэхүүнүүд хүнд металлын шалгалтанд ордог, мөн бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн явцад  шаардлагатай туршилт судалгаанууд их хийгддэг. Иймд манай бүтээгдэхүүн бол хэрэглэхэд аюулгүй, олон жилийн хэрэглээ үр дүнгээрээ олны талархлыг хүлээсэн бүтээгдэхүүн учир Монголчуудын эрүүл мэндээ хамгаалах, урьдчилан сэргийлэхэд үр дүнгээ өгнө гэдгийг амлаж байна. Монгол улсад импортлоход ч бид бүх шалгуурыг хангаж, албан ёсоор эм, БИБ- ийн бүртгэлд бүртгүүлсэн байгаа.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан