Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

БНСУ-д хууль бусаар амьдардаг иргэдийг өршөөх аян дуусах дөхжээ


БНСУ-д хууль бусаар оршин сууж буй гадаадын иргэд сайн дураараа эх орондоо буцах аян долдугаар сараас эхэлсэн билээ. 3 сарын турш үргэлжлэх аян ирэх сарын 10-ны өдрөөр дуусгавар болно.  “Хууль бус оршин суугч гадаадын иргэдийг сайн дураар нутаг буцахад дэмжлэг үзүүлэх аян”-ы хүрээнд хууль бусаар оршин суусан хугацаа 5 жилээс доош байвал хилээр нэвтрэх хоригоос чөлөөлж, хууль бусаар оршин суусан хугацаа 5 жилээс дээш байх тохиолдолд хилээр нэвтрэх хоригийн хугацааг 1 жил болгож хөнгөлөлт үзүүлэх аж. Уг нь, 1-3 жилийн хугацаанд хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригийг 1 жилээр, 3 жилээс дээш хугацаанд хууль бусаар оршин суусан бол хилээр нэвтрэх хоригийг 2 жилээр тогтоодог байна.
Гэхдээ паспортын зөрчилтэй буюу хуурамч эсвэл бусдын паспортоор хил нэвтэрсэн, хилийн шалганаар ороогүй зэрэг эрүүгийн гэмт хэрэгт хамаарах үйлдэлтэй бол энэ аянд хамрагдах боломжгүй гэнэ. Мөн сайн дураараа бус шалгалтаар баригдан албадан нутаг буцаж буй тохиолдолд энэхүү аяны хөнгөлөлт огт үйлчлэхгүй бөгөөд хилээр нэвтрэх хоригийн хугацаа 5 жил байх аж.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан