Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Залуу Хүн” цуврал лекц ирэх сард эхэлнэ

МЗХ-оос жил бүр уламжлал болгон залууст эерэг хандлага, урам зориг, итгэл, шинэ зүйл хийх сэдэл өгөх зорилгоор “Залуу хүн” цуврал лекцийг зохион байгуулдаг билээ. Энэ жилийн лекц “Хүсэл Нэмье” аяны хүрээнд иэрх сараас эхлэх гэж байна. Залуучуудын мэдлэг боловсролыг дээшлүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, нийгэмд зөв байр сууриа олоход туслах зорилготой уг лекцэд долоо хоног бүр нэг салбартаа тэргүүлэгч залуу оролцдог.

Өнгөрсөн жил “Глобал Бизнес Нэтворкинг Групп” ХХК-ийн захирал П.Эрдэнэтулга,”International Fashion Super Model” тэмцээний “Гранпри” шагналт загвар өмсөгч Э.Энхболд, “Рио-2016” олимпийн наадмын хүрэл медальт, ОУХМ Д.Отгондалай,”Авьяаслаг Монголчууд-2015” шоуны шилдэг оролцогч, “Aim4R” продакшны үүсгэн байгуулагч, бүжигчин Т.Саруултөгс, “Глобал удирдагч” дээд сургуулийн удирдах зөвлөлийн дарга, Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын магистр Б. Отгонбат, Шог зураач С. Цогтбаяр нар оролцож, залуустай санал бодлоо солилцож байсан юм.

Харин энэ жил залуус та бүхэн ямар зочидтой ярилцах хүсэлтэй байгаа, өөрийн үлгэр дуурайлал авдаг хүнээ нэрлэж бидэнд event.mzkh@gmail.com болон

 https://www.facebook.com/myfederation/ хуудасруу илгээнэ үү.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан