Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

УДБЭТ “Хунт нуур”-аар хөшгөө нээнэ



УДБЭТ-ын тоглолтын 55 дахь улирлын нээлт ирэх сард болно. Нээлтээ П.И.Чайковскийн "Хунт нуур" балетаар хийхээр болсон байна. Гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт балетын Удирдаачаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бүрэнбэх ажиллах бол балетмейстерээр Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Б.Жамъяндагва гуай ажиллах нь.

"Хунт нуур" балет манай дуурийн театрын тайзнаа 1975 оны 6 дугаар сарын 28-ны өдөр удирдаач Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Чулуун, УДБЭТ-ын зөвлөх балетмейстер Ардын жүжигчин, Хөдөлмөрийн баатар Б.Жамъяндагвын дэглэлтээр анх тоглогдож байв. Хамгийн анхны Одетта, Одиллиягийн дүрийг Ардын жүжигчин Ю.Оюун, Зигфридийн дүрийг Монгол Улсын гавьяат жүжигчин Э.Оюунбат, Алиа салбадайн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар нар тоглож байсан удаатай. Харин энэ удаад эдгээр дүрийг хэн амилуулах нь нууц хэвээр байна.

Сонгодог урлагийг үнэлэн үздэг бүхий л улс орны олон арван тайзнаа хэдэн мянган удаа тоглогдож, орон бүрийн үзэгчдийн нандин эрхэмсгийн дээдийн дээд болсон бүтээлийн Одетта - Одиллиягийн дүр нь эмэгтэй балетчин бүрийн уран чадвараа сорих, үзэгчдэд харуулах хамгийн төгс бүтээлд тооцогддог юм. Түүгээр ч барахгүй "Хунт нуур" нь "балет" хэмээх төрлийг төлөөлж чадахуйц өндөр алдарт хүрсэн байдаг билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан