Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сандуйг 81.82 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөлөв



НИТХ-ын ээлжит 11 дүгээр хуралдаанаар НИТХ-ын дарга Ц.Сандуйг өөрийн хүсэлтээр чөлөөлөх асуудлыг хэлэлцэж хуралдаанд оролцсон нийт 44 төлөөлөгчийн 36 нь дэмжсэнээр 81.82 хувийн саналаар үүрэгт ажлаас нь чөлөөллөө. Тэрээр ажлаа өгч буйгаа "Eрөнхийлөгчийн сонгуулиар нийслэлийн 9 дүүргийн долоод МАН ялагдсан тул хариуцлагаа хүлээж,  албан тушаалаа өгч байна" хэмээн тайлбарлав.
Энэ хуралдаанаас НИТХ-ын дараагийн даргыг сонгоно. МАН-аас Нийслэлийн Засаг даргын орлогч, НИТХ-ын төлөөлөгч Ж.Батбаясгалан, нийслэлийн Жижиг дунд үйлдвэрийн газрын дарга Д.Баярсайхан, "Зорчигч тээвэр" нэгтгэлийн дарга Г.Төмөрбаатар нарын нэр яригдаж байгаа юм. Одоогоор НИТХ дахь АН-ын бүлэг 2 цагийн завсарлага аваад байна

0 Сэтгэгдэл
SHOROND HII
Хамгийн их уншсан