Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Сандуй өөрийн хүнийг НИТХ-ын дарга болгохоор “улайрч” байна уу?

НИТХ-ын дарга Ц.Сандуй наймдугаар сарын 31-ний өдөр НИТХ-ын дарга, Нийслэлийн МАН-ын хорооны даргын ажлаасаа огцрох өргөдлөө МАН-ын Удирдах зөвлөлд гаргасан.

Энэ дагуу  түүний орны хүнийг томилох Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын XI хуралдаан яг одоо НЗДТГ-т болж байна.

Үүнээс өмнө  Нийслэлийн Иргэдин төлөөлөгчийн Хурал дахь МАН-ын бүлгийн хуралдаан болж, НИТХ-ын даргад Нийслэлийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн дарга Д.Баярсайханы нэрийг дэвшүүлэхээр болсон гэнэ.

Өмнө нь МАН-ын тэргүүлэгчдийн хорооны хурлаас Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Зорчигч тээвэр нэгтгэл ОНӨҮГ-ын захирал Г.Төмөрбаатар нарыг НИТХ-ын даргад өрсөлдүүлэх шийдвэр гаргаад байсан юм.

Эх сурвалжийн мэдээлсэнээр Ц.Сандуй НИТХ-ын даргын суудлаа өөрийн хүндээ өгөхөөр улайрч, Ж.Батбаясгалан, Г.Төмөрбаатар нарыг “шахсан” бололтой.

Эндээс харахад төрийн албан тушаалыг 60 тэрбумаар наймаалцсан гэх асуудалд холбогдсон эрхэм дарга Ц.Сандуй зүгээр ч нэг яваад өгөхийг хүсэхгүй байгаа бололтой.

 Өөрийн залгамж халаагаа үргэлжлүүлж, “халаасны хүн”-ээ НИТХ-ын дарга болгохоор чичирч байгаад олон хүн дургүйцэж, шүүмжилж байна.

 

Б.Орхон http://www.jirgee.mn/page/more/5250


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан