Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Монгол Улсын Ерөнхий сайдад У.Хүрэлсүх нэр дэвших боллоо




Тусгаар тогтнолын ордонд хуралдсан МАН-ын Бага хурал 26-ны үүрийн 05 цагт өндөрлөж, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг тодрууллаа. Ерөнхий сайдад өрсөлдөхөөр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Ө.Энхтүвшин, Шадар сайд асан У.Хүрэлсүх нар нэр дэвшиж, Бага хурлын гишүүдийн 63,9 хувийн саналаар У.Хүрэлсүх эрхээ авлаа.

Энэ удаагийн Бага хурлаар МАН-ын даргын улс төрийн илтгэл, 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас оролцсон байдалд дүн шинжилгээ хийсэн Намын Хяналтын Ерөнхий хорооны дүн мэдээлэл, Ирэх арваннэгдүгээр сарын 20, 21-нд хуралдах МАН-ын ээлжит Их Хурлын  хэлэлцэх асуудал, төлөөлөгчдийн тоо, сонгох журмыг хэлэлцүүлж батлах, Монгол Улсын 30 дахь Ерөнхий сайдад нэр дэвшигчийг сонгох зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.

0 Сэтгэгдэл
Монголд "худал, худал хоерын байр солигдож, ШУДАРГА ЕС АЛДАГДАЖ, Торийн эрхийг МОНГОТЭЙ БУЛЭГЛЭЛ нь ямар ч хамаагуй аргаар булааж авдаг болжээ. Жишээ нь саяхан Ч.Сайханбилэг нь Н.Алтанхуягийг итгэлийг авч дэргэд нь Улаан хамгаалагч шиг хашгирч байснаа гэнэгхэн ТУГЖИЛДЭЖ Еронхий сайд болсон бол очигдор Хурэлсух нь М.Энхболдын итгэлээр шадар сайд болж байснаа бас М.Энхболдыгоо ТУГЖИЛДЭЖ Еронхий сайд болох нь шиг байна. Энэ буруу ЖИШИГ-ыг арилгахын тулд одоо ИРГЭНИЙ ДАЙН ХИЙЖ, АРД ТУМЭН ЭРХЭЭ ОЛЖ АВАХААС ООР АРГА УГУЙ БОЛЖЭЭ. Монголчуудаа сэрцгээ !!!!!!
Хамгийн их уншсан