Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

72 цагийн хямдралтай худалдаанд зориулж үнэгүй автобус үйлчилнэ


 72 цагийн турш 72 хувийн хямдралтай худалдаа зөвхөн "Азхур" номын их дэлгүүр дээр энэ сарын 29-нөөс ирэх сарын 01-ний өдрүүдэд болно. Тэгвэл 72 цагийн хямдралтай худалдаандаа зориулж хэрэглэгчдэдээ үнэгүй автобусаар үйлчлэхээр болжээ. Хоёр чиглэлийн автобус тогтсон цагийн хуваарийн дагуу "Азхур" номын их дэлгүүрт ирэх үйлчлүүлэгч нартаа л үйлчлэх юм байна. "Азхур номын их дэлгүүр, үнэгүй автобус" бичигтэй жижиг оврын автобус байх учир хэрэглэгч та бүхэн чиглэл бүрийн автобусны буудал дээрээс суух боломжтой юм байна.
Эхний чиглэл нь Өргөө 1 кино театрын автобусны буудлаас 09.29, 30-ны өдрүүдэд 09.00, 11.00, 13.00, 16.00, 18.00, 20.00, 22.00 цагуудад, 10.01 өдөр 09.00, 11.00, 13.00, 16.00, 18.00, 20.00 цагуудад хөдлөх юм байна. Харин хоёр дахь чиглэл нь Зүүн 4 замын хойд талын автобусны буудлаас 09.29, 30-ны өдрүүдэд 09.00, 11.00, 13.00, 16.00, 18.00, 20.00, 22.00 цагуудад, 10.01 өдөр 09.00, 11.00, 13.00, 16.00, 18.00, 20.00 цагуудад хөдлөх нь. Дашрамд сонирхуулахад, Азхур номын дэлгүүрийн МУБИС-ийн дэргэд байрлалтай хоёрдугаар салбар өнөөдрөөс эхлээд ирэх сарын 3 хүртэл амрах хуваарьтай юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан