Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

“Air Strings” шилдгүүдийн бүтээлийг толилуулах нь




Монгол Улсын Филармоний симфони найрал хөгжим үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойд зориулсан дан утсан хөгжмийн оркестрын сонгодог концерт хоёр хоногийн дараа буюу бямба гарагт үзэгчдийн сонорыг мялаах гэж байна.

Тоглолтод дэлхийн XIX-XX зууны алдарт сонгодог романтик үеийн сор хөгжмийн зохиолчид болох П.И.Чайковский, Н.Римский-Корсаков, Э.Григ, Г.Малер, Э.Морриконе нарын дан утсан хөгжимд зориулсан шилдэг томоохон бүтээлүүдээс толилуулах аж.
Улсын Филармоний симфони найрал хөгжмийн утсан хөгжмийн нэгдсэн бүрэн бүрэлдэхүүн оролцох бөгөөд Б.Анар удирдах нь. Хоёр хэсгээс бүрдэх тоглолтын ерөнхий зохион байгуулагчаар “Granat Music Production” ажиллаж байгаа юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан