Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

МАН Үндсэн хуулийн цэцэд хандана гэв

УИХ-ын даргаар З.Энхболдыг сонгосон нь хуул бус явдал гэж МАН-ынхан үзжээ. Учир нь “УИХ-ын анхдугаар чуулганыг хамгийн ахмад настай гишүүн эхнээс нь дуустал удирдаж, Ерөнхийлөгч сууна” гэсэн заалт УИХ-ын тухай хуульд заасан байдаг. Гэвч энэ хуулийг зөрчсөн учраас анхдугаар чуулган хүчингүй болох ёстой гэж УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Н.Энхболд мэдэгдэв.

Мөн парламент дахь хамгийн ахмад гишүүн Д.Дэмбэрэл өчигдөр Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөөд чуулганыг лхагва гарагийн өглөө 10 цагт эхлүүлэхээр тохирсон байсныг МАН-ынхан хэлж байна. АН, “Шударга ёс” эвслийн гишүүд МАН-ыг бага хурлаа хийх хоорондуур хууль бусаар чуулган эхлүүлснийг түрэмгийлэл хэмээн үзэж, Үндсэн хуулийн цэцэд хандахаа албан ёсоор мэдэгдлээ.     

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан