Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үндэсний үйлдвэрлэгчид нийтийн эзэмшлийн 380 ам.метр талбайг моджууллаа


Жил бүрийн тав, аравдугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг Ерөнхийлөгчийн зарлигаар “Үндэсний мод тарих өдөр” болгон зарласан билээ. Энэ өдрийг тохиолдуулан Үндэсний үйлдвэрлэгч “Мах Импэкс” ХК, “Хиам консервийн үйлдвэр” ХХК, “Хатансүйх” ХХК, “Милл хаус” ХХК, “Нүүдэл Жи” ХХК-ийн хамт олон Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг Их нарангийн гудамжинд нийтийн эзэмшлийн 380 ам.мерт талбайд мод тарилаа.

Үндэсний үйлдвэрлэгчид 120 гаруй модыг дээрх компаниуд суулгажээ. Цаашид ч өөрсдийн тарьсан модыг усалж, арчилж ургуулах тал дээр анхаарал хандуулан ажиллах аж. Мөн эргэн тойрныг нь зүлэгжүүлэх ажлыг ч хийхээ тус компанийн төлөөллүүд хэлж байсан юм.

Тус компаниудын тарьж байгаа гацуур, нарс зэргийн шилмүүст мод нь жилийн дөрвөн улиралд мөнхийн ногооноороо байдгаараа онцлогтой. Тиймдээ ч агаарын бохирдол ихтэй алслагдсан гэр хороололд тарьж байгаа нь хойч үедээ хийж байгаа том буян боллоо гэдгийг иргэд хэлж байсан юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан