Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Үсний будаг хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг



Лондонгийн “Princess Grace Hospital” эмнэлгийн профессор Кефан Мокбелийн хэлснээр жилд үсээ зургаасаа дээш удаа будах нь хөхний хорт хавдар тусах эрсдэлийг нэмэгдүүлдэг байна. Энэ тухай “The Times”-д мэдээлэхдээ үсний будагт химийн элдэв төрлийн элемэнтүүд олон байх тусмаа хорт хавдраар өвчлөх эрсдэлийг өсгөдөг. Эрдэмтдийн хийсэн тандалт судалгаагаар үсээ байнга буддаг эмэгтэйчүүд нь бусадтайгаа харьцуулбал хөхний хорт хавдар тусах эрсдэл нь 14 хувиар илүүбайдаг нь батлагдсан гэнэ.


Тиймээс Мокбел эмч “Бүсгүйчүүд ээ, химийн элемэнт ихтэй үсний будгаас нэгдүгээрт  татгалз.  Хоёрт жилд зургаагаас олон удаа үсээ будахгүй байхыг хичээ. Хэрвээ та үсний будаг тогтмол хэрэглэж байсан бол заавал эмэгтэйчүүдийн эмчид хандаж жил бүр нарийн шинжилгээ хийлгэ” хэмээн зөвлөсөн байна.  Мөн үнэр багатай, ургамлын гаралтай үсний будаг сонгох хэрэгтэй бөгөөд эко бүтээгдэхүүн түлхүү найрлагатай байх тусмаа эрүүл мэндэд учруулах хор хөнөөл бага гэдгийг санах ёстой гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан