Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

НЯМКАА ГИШҮҮН С.БААТАРЖАВЫГ ЦЕГ-ЫН ДАРГААР ЗҮТГҮҮЛЖ БАЙНА


ЦЕГ-ын даргаар М.Чингис, Д.Мөрөн, С.Баатаржав гэсэн гурван хүний нэр яригдаж байгаа тухай бор шувуу нисэх боллоо. Бүгд л нэгэн цагт энэ албыг хашиж байсан туршлагатай хүмүүс. Харин энэ албыг хашиж байхдаа тэд салбартаа ямар ахиц өөрчлөлт хийсэн нь тодорхойгүй.

Д.Мөрөнг ЦЕГ дарга байхад С.Зоригийн хэрэг гарч өнөөг хүртэл илэрсэн эсэх нь тодорхойгүй байсаар саяхан нууцлагаар хэрэг нэг тийшээ болсон. УИХ-ын 2000 оны сонгуулиар энэ хэргээр шоудаж байгаад сонгогдсон гэлцдэг. Д.Мөрөнгийн хувьд одоо Гадаадын иргэн, харъяатын газрын даргаар ажиллаж, намаасаа “бялуугаа”-аа авчихсан. Тэгэхээр тэр гар бариад бугуй барихгүй байлгүй дээ.

60 тэрбумын бүлэглэлийн хүн гэгддэг С.Баатаржавын тухайд хэсэгхэн хугацаанд ЦЕГ-ын даргаар ажиллахдаа томилогдсоныхоо маргааш шахуу л тэргүүн комиссор цолоор шагнуулж байв. Түүнийг одоо ЦЕГ-ын даргад зүтгүүлж буй хүн нь Ц.Нямдорж аж. Учир нь С.Баатаржавын эхнэр нь Ц.Нямдоржийн ойрын хамаатан гэнэ. Мөн АТГ-ын дарга Х.Энхжаргал тэр хоёрын хүү охин хоёр нь гэрлэж мань хоёр худ ураг барьсан хүмүүс гэнэ. Үүнээс хархад Ц.Нямдорж, С.Баатаржав, Х.Энхжаргал нар худ ураг садан төрлийн хамаатан төдийгүй "60 тэрбумын бүлэглэлийн" хамжлагатангууд гэдэг нь эндээс харагдаж байна.

С.Баатаржавыг залгамжилсан Тэргүүн комиссор Р.Чингисийн нэр ЦЕГ-ын томилгоо бүр дээр нэр нь дуулдаж байдаг болохоор тэр “чухал хүн” байж мэдэх юм. Өмнөх парламентын үед одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулгын өмгөөлөгч түүнийг “Нэр бүхий хоёр компанид санхүүгийн шалгалт хийхдээ Цагдаагийн тусгай хүчийг ашигласан” хэмээн буруутгаж байв. Түүнийг улс төрийн зорилгоор ажиллаж байсан хэмээн салбарын сайд нь ЦЕГ-ын даргаас огцруулах санал тавьж байсан гэх яриа бий.
Ийм л гурван нөхөр хуучин “бууриа” эргэж, ЦЕГ-ын даргад яригдаж эхлээд байгаа гэнэ дээ.

0 Сэтгэгдэл
60 тэрбумынхны бичлэгт Баатаржав гэдэг хүн байгаа шүү дээ.Арай үгүй байлгүйдээ.Нямдорж сайдаа та шудрага сайд шүүдээ
Баатаржав тэтгэвэртээ гардөө
Deerh 3 hunii tuhaid Baatarjav, Murun 2 darga bhdaa hiisen buteesen zuileer gaviagui gedgiig manaihan medej bga., dahij garch irwel neeh ikh zuil tednees huleesnii hereggui l bolowu da
Мөрөн одоо хийж байгаа ажлаал хийнэ биз дээ яагаад цагдааруу зүтгээд байдаг юм Баатаржав ч гэсэн мөн адил одоо хийж байгаа ажлаа л хийнэ биз дээ. Эсхүл тэтгэвэртээ гараач яах гэсэн юм бэ
Чингис дарга шудрага шүү дээ.ажилаа мэддэг хүн болохоороо Баттулгыг шалгасан.Баатаржав бие муутай хүн бол ажил явахгүй.Мөрөн бялуугаа хүртсэн шүү
Баатаржав ажил хийдэг хүн бишээ.Цагдаад хийсэн юм байхгүй хүн.
цагдааг шударга хүнээр удирдуулвал сайн байна
zaaval hamaatan sadan humuus tomilogdox yostoi yum uu
Хууль сахиулахын сургуулийн захирал Баатаржав нь сургууль дээр ер xарагддагүй голдуу л өвчтэй байдаг хууль сахиулаx сургууль дээр ер xарагддагүй ийм ажлаа хийдэггүй бие муутай хүнийг тэтгэвэрт нь гаргаачээ
Цагдаагийн байгууллагад ер нь шударга зүйл гэж байхгүй болсон дандаа албан тушаалын төлөөx өрсөлдөөн танил тал нутаг үс мөнгөөр лдарга болж байна. Одоо дахиад л цагдаагийн байгууллага бужигнаж эхлэх нь дээ. Дахиад л шинэ сайд шинэ дарга баахан өөрсдийн хүмүүсээ томилно ажил хийхэд хүндрэлтэй байна
Нутаг ус хамаатан саднаараа ажил хийхээ больмоор юм.
Одоо увсийнхан гаарах юм байна даа болиосн ээмонголынн дарга тнар чинь бүгдээрээ хамаатан садангаараа ажиоладаг болсон юм бишүү болих хэрэгтэй баатаржав бүүр Дэмий
Нямдорж төрөл садангийн хүнээ дарга болгохоос ичмээр юм. Одоо Нямдорж болих хэрэгтэй шдээ. Мөрөн ч гэх шиг боль боль одоо тэтгэвэртээ гарах хэрэгтэй.
Нямка чинь олон удаа сонгогдохдоо Увс нутгийнхнаар багаа бүрдүүлж байсан. Энэ удаа мэргэжлийн боловсон хүчнээр багаа бүрдүүлж, шударга байж, өмнөх үйлдлээ давтахгүй байвал таарна.
Өө улстөржихөө болимоор умаа бас баахан хамаатан садан вээ өөр олигтой хүн байгаа ш дэ энэ энхжаргал баатаржав нар болимоор юмаа хэзээний л гарууд шдээ баатаржав дарга байхдаа энхжаргалийг өөд нь таьдаг байсан тийм учтртай юм байа ш дээ тэтгэвэрьтгхргаачээ
Баатаржав нь саяхан элгээ солиулсан, эрүүл мэндийн хувьд төрийн албыг хаших боломжгүй байлгүй. Иймд Нямдорж сайд та нутаг ус, ураг төрлийн хүмүүсээ Цагдаагийн байгууллага болон хууль хүчний байгууллагуудад шахахгүй шударга ажиллаарай.
Баатаржав цагдаагийн байгууллагад хийсэн зүйл юу чбайхгүй Мөрөн ч ялгаа байхгүй хийсэн юмгүй. Дахиж дарга болох хэрэг байна уу даа хэрэггүй л болвуу
Цагдааг улс төржүүлэхгүй байгаасай,Гэхдээ эдгээрСАН-ын үед Цагдаа цэвэршихгүй,ЦЕГ-ын дарга нар дээгүүрээ л улс төржиж толгойдоо л"өт-өж" доошоо л бүү ороосой гэх байна.
Баатаржав шиг зөв ажилласан дарга байхгүй л дээ. Тэр үеийн хууль ч хэрэгжүүлэхэд их хэцүү байсан гэхдээ аргыг нь олоод хийж чадсан. Гэмт хэрэг бууруулж чадсан юм үүнийг хаана ч хэлнэ шүү харин
Хамгийн их уншсан