Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засаг даргаар байхдаа ажил хийгээгүй хүн сайд болоод ажил хийж чадах уу

“Банхар” хочит Б.Батзориг сайд болох гэж байна. Тэрбээр У.Хүрэлсүхийн кабинетэд Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар томилогдон ажиллана. Засаг дарга байхдаа гэмт хэргийн гаралт бууруулах зорилгоор дүүрэгтээ “нохойн хөшөө” бариулж, олны элэг доог болж байсан цаг саяхан. 280 сая төгрөгөөр хоёр “нохойн хөшөө” бариулсанаар хүн ам хамгийн олонтой, гэмт хэргийн гаралт ихтэй БЗД-ийн гэмт хэргийн гаралт багассан юм байх. Гэхдээ зөвхөн Б.Батзоригийн хувьд шүү дээ. Харин бодит байдал дээр гэмт хэргийн нөхцөл байдал буурч, гаралт багассан тухай тоо баримт, тооцоо судалгаа, цагдаагийн байгууллагын мэдээлэл ч үгүй. Тэгэхээр үнэхээр “нохойн хөшөө” баригдсанаар гэмт хэргийн гаралт буурсан эсэх нь эргэлзээтэй.

Эл мухар сүсэг, мулгуу бодолтой гишүүн маань одоо сайд болох гэж байдаг. Бүр Монгол Улсын амин сүнс болсон Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдаар шүү. Тэгэхээр үр тариа, ургац хураалт муу үед яах вэ. Түүнийхээ бол тариалангийн газрууддаа буудай, төмс, байцаа зэрэг хүнсний ногоогоор “янзын” сайхан хөшөө босгочихвол Монгол Улс түүхэндээ байгаагүй ашигтайгаар ургац хурааж чадах нь.

Яг л одоогийн үүрэг гүйцэтгэгч П.Сэргэлэн шиг. П.Сэргэлэн 2016 оны УИХ-ын сонгуулийн дараа тус яамны сайдаар томилогдож, улмаар нийт тариаланч, малчиддаа зориулж, мөн лус аргадаж, 1500 гаруй ламаар Гандантэгчинлэн хийдэд ном хуруулж байв. Түүний эл үйлдэл иргэдийн шүүмжлэлийг ихээхэн дагуулсан ч “нохойн хөшөө” босгосноос хамаагүй дээр бөгөөд бодитой үйлдэл байжээ.

Засаг дарга байхдаа дүүрэгтээ хамгийн тулгамдсан асуудлын нэг болох цэцэрлэг сургуулийнхаа асуудлыг шийдэж чадаагүй хүн сайд болчихоод салбарынхаа тулгамдсан асуудлыг шийдэж чадах болов уу гэж асуумаар байна. Асуудал тулгамдах бүрт мухар сүсгээр төсвийн мөнгийг үрэн таран хийгээд суух вий гэж айж байна.

Б.Батзоригийн асуудал зөвхөн мухар сүсгээр зогсохгүй. Албан тушаалаа ашиглаж, төсвийн мөнгө үрэн таран хийсэн хэргээр ч АТГ-ын хаалгыг нэг бус удаа татаж байв. Тодруулбал, "24tsag.mn" сайтын 2014 оны дөрөвдүгээр сарын 10-нд нийтлэгдсэн“БЗД-ийн Засаг дарга асан Б.Батзориг хууль бусаар газар олгосон нь илэрчээ”, "News.mn" сайтын гуравдугаар сарын 29-нд нийтлэгдсэн “Засаг дарга нар хөшөөнд гурван тэрбум төгрөг заржээ” гэсэн материалуудад түүнийг дээрх асуудлуудаараа АТГ-т шалгагдаж байгаа тухай дурдсан байна.

Энэ мэтчилэн дүүргийн Засаг даргаар ажиллаж байхдаа л төсвийн мөнгийг зад угаан халаасаа түнтийлгэж орхисон эрхмийн сэтгэл ханаагүй бололтой. Зайсан дахь хэдэн зуун саяын үнэтэй хаус, халаасны мөнгө энэ тэр гээд түүнд дутуу юм алга. УИХ-ын гишүүн болоод зогсохгүй сайдын сэнтий рүү зүтгэж сууна.

Юун нөгөө концесс, юун мэргэжлийн бус Засгийн газар. У.Хүрэлсүх Ерөнхий сайдын кабинет Хүнс, Хөдөө аж ахуй, Хөнгөн үйлдвэрийн сайдын томилгооноосоо эхлээд л олон нийтийн хүлээлтийг хөсөрдүүлж эхлэв. Ёстой л “Сахил хүртээд шал дордов” гэдэг шиг л болж байх шиг.

Эх сурвалж: http://www.mongoliinmedee.mn/read/222485da

0 Сэтгэгдэл
энэ засгийн газрын томилгоог харахаар нэмэгдэхүүний байрыг солиход нийлбэрийн дүн өөрчлөгдөхгүй гэдэг л болж байнадаа
Улсын мөнгөөр дахиад баахан нохой бариад ТЭРБУМ ТЭРБУМААР нь идчих вий дээ
бздүүргийн 6-р хороны 18 байранд архи зардаг 21-р сургуулийн хүүхдүүд архитай найз болоод ...энэ талаар засаг захиргаа нь огт анхаардаггүй архинд хордож үхээд л ..
Хамгийн их уншсан