Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Бат-Эрдэнэ: Намын бүлэг хоёр хуваагдаж хуралдаад сар гаруй боллоо



УИХ-ын чуулганаар өнөөдөр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газарт ажиллахаар нэр дэвшээд УИХ-ын гишүүдийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнэ МАН-ын УИХ дахь бүлэг хоёр хуваагдсан гэдгийг хүлээн зөвшөөрлөө.

Тэрээр хэлсэн үгэндээ "Нам дотроо 60:40 гэж хуваагаад тохиролцоонд хүрээд Засгийн газраа байгуулчих байсан юм бол эхнээсээ яагаад ингэж хэлж ам болж, бүлгээ хоёр хуваасан юм бэ. Би бол хэвлэл, сошиал хардаггүй хүн. Бүлгийн хурал дээр л бүүр хэл ам нь дийлдэхгүй, арга ядаад би таминь ээ, болиоч ээ гэж гуйж байлаа. Сар гаруй намын бүлэг хоёр хуваагдаж хуралдлаа. Би бол энэ хуралд нь орохгүй байгаа л даа. Намын мөрийн хөтөлбөртөө амласан амлалтаа биелүүлэх хэрэгтэй. Ерөнхий сайд ч өөрийнхөө амласан амлалтыг биелүүлэх байх гэж итгэж байгаа. Сайдад нэр дэвшсэн хүмүүсийг ардаа бизнестэй, эрх ашгийн зөрчилтэй гэж буцаасан ч өнөөдөр оруулж ирж байгаа нэр дэвшигчид мөн л бизнестэй харагдаад байх юм" гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан