Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Оюунхорол гишүүн АН-ын гишүүдийн өмнөөс ичиж байна гэв



УИХ-ын чуулганаар У.Хүрэлсүхийн Засгийн газрын сайдад нэр дэвшигчдийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Д.Оюунхорол өөрийн ногдсон минутад хэлсэн үгэндээ АН-ын гишүүд У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэмжинэ гэчихээд өнөөдөр хэлсэн үгнээсээ ухарч байгаад ичиж байна.МАН муухай харагдах тусам АН-д сайн гэсэн дүрмээр тоглоод байна хэмээн гомдоллов. Гэтэл яг түүний хэлсэн үгний өмнөхөн нь УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат энэ асуудлын тухайд яриад өнгөрснийг тэрээр анзаараагүй бололтой.

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат " Бид уг нь бодлогын Засгийн газар ярьсан юм. Харамсалтай нь тохиролцооны Засгийн газар байгуулчихлаа. Энэ таны алдаа. Олон нийтийн дэмжлэг авах боломжоо алдлаа гэдгийг шуудхан хэлье. Би гурван зүйлийг хэлье. Монгол Улсын зовлон уул уурхайгаас эхэлсэн юм. С.Баярын Засгийн газар гарч ирэхдээ энэ зовлонгоос салгана гэсэн ч тэгж чадаагүй. Харамсалтай нь Оюутолгойн гэрээ рүү явчихсан. Оюутолгойг дөрвөн компани байгуулсан. Хоёр нь оффшор бүсэд данстай компани. Оффшор компанийн цаана байгаа эздийг зарлах ёстой юм. Н.Цэрэнбатыг би зүгээр асуугаагүй. 10 гаруй компанитай залуу УИХ-д орж ирээд л ногоон гэрлээр сайд боллоо.
Энэ улсад цензур, шалгуур байх ёстой санагдаад байна. Сумын Засаг даргыг томилохдоо төрд гурван жил ажиллах ёстой гэж шалгуур тавьдаг биз дээ." гэж хэлснийг түүнд сануулая.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан