Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Засгийн газар 3.8 их наяд төгрөгийн зээл болон үнэт цаас гаргажээ


Манай улсын Засгийн газрын өр өнгөрсөн онд 18.9 их наяд төгрөг байж. Тэгвэл энэ онд 22.1 их наяд төгрөгт хүрчээ. Иймд эдийн засагчид Засгийн газрын өр өндөр хэмжээнд хэвээр байна хэмээн үзэж байгаа юм. Тухайлбал, Засгийн газрын зээлийн эргэн төлөлт, шинээр авсан зээлийн харьцаа сүүлийн жилүүдэд үргэлж өсч ирсэн. Уг харьцаа энэ онд 108 хувьтай гарах төсөөлөл гарчээ. Монгол Улс энэ онд 9.7 их наяд төгрөгийн өр төлнө. Мөн 10 их наяд төгрөгийн үнэт цаас шинээр гаргах төлөвлөгөө бий.


Засгийн газар энэ оны эхний хагас жилд зээл, үнэт цаасны үндсэн төлбөр болон хүүгийн зардалд 4.3 их наяд төгрөг төлсөн байна. Мөн 3.8 их наяд төгрөгийн зээл болон үнэт цаас гаргажээ.
Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өнгөрсөн онд нэмэлт өөрчлөлт оруулсан. Тэгэхдээ Засгийн газрын өрийн  үлдэгдэлийн ДНБ-нд харьцуулсан харьцааг тодорхой заасан. Жишээ нь өнгөрсөн онд Засгийн газрын нийт өр ДНБ-ий 88, энэ жил 85 хувьтай тэнцүү байна хэмээн тогтоосон. Харин ирэх онд 80, 2019 онд 75 хувиас хэтрэхгүй байхаар тусгасан.  Үүнд хүрэхийн тулд төсвийн алдагдалыг бууруулах цаашлаад алдагдалгүй болгох ёстой билээ.


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан