Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Урагшилдаг бус ухардаг Монгол төр


Манай улсын төрийн бодлого урагшилж биш ухарч, уруудаж яваад буйг ердөө өнгөрсөн хоёр өдөрт нийтэд зарласан хоёрхон тоо илтгэх.

Бэлээхэн жишээ ч байна. БНХАУ-ын Коммунист намын 19 дүгээр их хурал Бээжин хотноо ойрын өдрүүдэд болж байгаа билээ. Энэ хурал дээр тус улс сүүлийн 5 жилд 60 сая иргэнээ ядуурал хэмээх “мангас”-ын амнаас суга татан гаргасан тухай ХКН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Си Жиньпин илтгэлдээ онцолжээ.

Гэтэл манай  эрх баригчид сүүлийн гурван жилд ядуурлын түвшинг 8 пункт буюу 37 хувиар өсгөсөн “сайхан мэдээ” яриад сууж байна. Өөрөөр хэлбэл Дэлхийн банк, Үндэсний статистикийн хорооны ядуурлын түвшин тогтоох 2016 оны судалгаагаар 3 сая хүн амын 907 мянга нь ядуураад байгаа юм. Үүний өмнөх 2014 оны судалгааг харвал манай улсад гурван жилийн өмнө 634 мянган хүн ядуу байж. Тэгэхээр хоёр жилийн хугацаанд 273 мянган иргэнээ ядуурал руу түлхэж амжжээ. Энэ эрчээрээ цааш явбал ирэх онд ядуу иргэдийн тоо 1 сая 180 мянга хэмээн бүртгэх нь.

Дэлхийд эдийн засгийн өсөлт, үйлдвэрлэлээр тэргүүлэгч улстай Монголыг харьцуулах нь өрөөсгөл. Гэхдээ л бусад улс урагшилж, өөдлөн дэвжиж байхад бид уруудаж доройтож буй нь үнэн. Хэрэв Хятад шиг ядууралтай тэмцэх төрийн бодлоготойсон бол 3 сая хүний аж амьдралыг гуравхан сарын дотор  сэвхийтэл өөд нь татаж сая, саяын орлоготой болгох боломж байна гэсэн үг. Уг нь зөв зарцуулж, зохицуулаад явбал газар дор бас дээр нь баялаг байна санж.  Даанч төр  баригчид маань ядуурал хэмээх “мангас”-ыг дарах бус харин ч түүнийг тэжээн тэтгэх,  эрх мэдэл, сандал ширээний төлөө л ухаан зардаг болж гэхэд хилсдэхгүй. УИХ-ын сүүлийн хоёр өдрийн чуулган дээр эрхэм гишүүд хөгжлийн төлөө гэх хөөстэй сайхан үгс дүүрэн  хэлж байгаа ч бодит ажил болсон жинхэнэ жишээ хэдийг онцлохыг уншигч та нэг тунгаагаад сонсоорой

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан