Нийтийн тээврийн үйлчилгээнд шинэ чиглэл нэмэгдлээ
14 нас хүрээгүй тохиолдолд скүүтер унаж, замын хөдөлгөөнд оролцохыг хориглодог
Хүүхэд, залуучуудын театр энэ пүрэв гарагт нээлтээ хийнэ
Монгол, ОХУ-ын хилийн таван боомт энэ сарын 28-наас түр хаагдана
Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан байна
Х.Нямбаатар: Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана
Х.Нямбаатар: Нийслэл дахиж өмчөө завшуулж, үнэгүйдүүлэхгүй
Баабар: Сарлаг нядлах аргачлал
"Алтан өргөө" кино наадмаар кино найруулагч Г.Жигжидсүрэнгийн дөрвөн бүтээлийг толилуулна
Дорноговь аймагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдөлжээ
Америкт монгол хүн зэвсэгт этгээдийн гарт амь үрэгджээ
АННОПОЛИС. /Нью-Йорк Таймс/. АНУ-ын
Мэриленд муж улсын чулуун тавцан үйлдвэрлэдэг нэгэн компанийн ажилтан хамт
ажиллаж байсан хүмүүс рүүгээ гал нээсний улмаас гурван хүн амиа алдсаны нэг нь
монгол хүн байсан тухай “Нью-Йорк Таймс” сонин мэдээлжээ. Энэ хэрэг орон
нутгийн цагаар лхагва гарагийн өглөө гарсан байна.
Эх сурвалжийн мэдээлснээр, халдлагын үеэр амиа алдсан гурван хүний нэг нь Монгол Улсын иргэн 53 настай Түдэвийн Баярсайхан байжээ. Мөн энэ халдлагын үеэр хоёр хүн шархадсан байна.
Хэргийн газраас оргон зугтсан гэмт этгээд болох 37 настай Ради
Лабеб Принс гэгчийг цагдаа нар 10 орчим цагийн дараа Делавар муж улсын
Ньюарк хотоос баривчилжээ. Гэмт этгээд нь Делаварт өмнө нь хамтран ажилладаг
байсан нэг нөхрөө мөн буудан шархдуулсан гэсэн мэдээлэл байна.
Гэмт этгээдийг цагдаа нар одоо байцааж байгаа аж.
Эх сурвалж: http://montsame.mn/read/69566
0 Сэтгэгдэл