Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Намрын адаг сарын Цагаан нохой өдөр



Аргын тооллын 10 дугаар сарын 20. Сугар гараг. Билгийн тооллын 1 буюу Намрын адаг цагаан нохой сарын салхины эх одтой, зургаан цагаан мэнгэтэй цагаан луу өдөр. Өдрийн наран 7 цаг 23 минутад мандан, 18 цаг 02 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхруулах, угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой.Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Хяруу унах улирал 13 цаг 02 минутад эхэлнэ. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан