Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Улаанбаатарт 439 мянган тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцож байна

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний чуулганыг Ерөнхийлөгчийн Тамгын газраас Орчны бохирдлыг бууруулах үндэсний хороо, БОАЖЯ, ЭМЯ, Эрчим хүчний яам, Барилга, хот байгуулалтын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагатай хамтран 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр зохион байгуулах гэж байна.

Үндэсний чуулганы өмнө Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд 3 удаа салбар хуралдаан, хэлэлцүүлэг болох юм.



10 дугаар сарын 18-нд “Гэр хороололд үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр салбар хуралдаан хийсэн бол 19-ний өдөр “Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдэвт салбар хуралдаан боллоо. Өнөөдөр “Төвлөрлийг сааруулах, түүнийг шийдвэрлэх арга зам” сэдвээр салбар хуралдаан, хэлэлцүүлэг хийнэ.
“Тээврийн хэрэгсэл, орчны бохирдлоос үүсч буй агаарын бохирдол, түүнийг шийдвэрлэх арга зам” салбар хуралдааныг нээж Монгол Улсын Ерөнхийлөгчийн Байгаль орчин, хот, хөдөөгийн хөгжлийн бодлого, агаарын бохирдлын асуудал хариуцсан зөвлөх Д.Пүрэвдаваа хэлэхдээ “Гэр хорооллын яндангийн утаанаас гадна агаар бохирдуулагч нэг эх үүсвэр нь авто тээврийн хэрэгсэл юм. Улаанбаатар хотод 2016 онд 439 мянга гаруй тээврийн хэрэгсэл тоологдсон бөгөөд эдгээрээс ялгарч байгаа угаарын хий нь нийслэлийн агаарын бохирдлын 10 хувийг эзэлж байна. Нийт авто тээврийн хэрэгслийн 60 гаруй хувь нь 10-аас дээш жилийн насжилттай, удаан эдлэгдсэн хуучин машин байгаа нь илүү их бохирдол үүсгэхэд нөлөөлж байна.

2017 оны байдлаар Улаанбаатар хотод 380 мянга орчим өрх амьдардгаас 210 мянга орчим өрх инженерийн төвлөрсөн шугам сүлжээнд холбогдоогүй гэр хороололд амьдарч байгаагаас шалтгаалж муу усны цооног, бие засах газар, ил задгай хог хаягдлын хэмжээ төдий хэмжээгээр нэмэгдэж, хотын агаар, ус, хөрсний бохирдлыг ихэсгэх гол хүчин зүйл болж байна.

Агаар орчны бохирдолд санаа зовнидог, бууруулах чиглэлд сэтгэл зүтгэлээ зориулж үйл ажиллагаа эрхлэгчид, эрдэмтэн судлаачид та бүхэн салбрт тулгамдаж буй асуудал, өнөөдрийн бэрхшээл, нөхцөл байдлыг бодитой үнэлж, цаашид хээргжүүлэх арга замыг хэлэлцэн ажлын уялдаа холбоогоо бэхжүүлэхэд чухал арга хэмжээ болно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Уг салбар хуралдаанаар “Агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй ажлууд, цаашдын зорилт”, “Агаарын бохирдол, эрүүл мэнд”, “Улаанбаатар хотын агаарын чанарын хяналт, шинжилгээ”, “Хотын экологийн систем, түүний өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээ”, “Улаанбаатар хотын агаар дахь тоосонцорын РМ2.5-ийн судалгаа”, “Улаанбаатар хотын хөрсний бохирдлын судалгаа”, “Улаанбаатар хотын тоосонцорын бохирдлыг бууруулах сайжруулсан зуухны хөтөлбөр”, “Агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлээр нийслэлийн Тааврийн газраас хэрэгжүүлж буй арга хэмжээ”, “Өндөр технологи ашиглан авто машинаас ялгарах утааг бууруулах нь” зэрэг сэдвээр илтгэл сонсч хэлэлцүүлэг өрнүүлэв.

Энэхүү хэлэлцүүлэгт Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр, ЗТХЯ-ны газрын ахлах мэргэжилтэн Э.Мөнхнасан, ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн албаны дарга А.Энхжаргал, Цаг уур, орчны шинжилгээний газрын мэргэжилтэн Б.Цацрал, МХЕГ-ын Дэд бүтцийн хяналтын газрын Зам тээвэр, холбоо мэдээллийн асуудал хариуцсан хэлтсийн дарга Ш.Амгаланбаяр, МУИС-ийн Хэрэглээний шинжлэх ухаан, инженерчлэлийн сургуулийн Хүрээлэн буй орчин, ойн инженерчлэлийн тэнхимийн дэд профессор Ч.Сономдагва, ШУА-ийн эрдэм шинжилгээний ажилтан О.Батхишиг, Монгол-Германы Ашигт малтмал, технологийн их сургуулийн ахлах судлаач С.Лодойсамба, Нийслэлийн Тээврийн газрын дарга Х.Булгаа нарын зэрэг хүмүүс оролцож илтгэл хэлэлцүүллээ.

Салбар хуралдаанд оролцогчид тээврийн хэрэгслийг хийн болон цахилгаан эх үүсвэртэй болгох, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, зүлэгжүүлэх боломжгүй элэгдэлд орсон газруудыг өнгөт хавтангаар хучих, ухаалаг тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх, автобусны янданд шүүлтүүр суулгах, гэр хорооллын өрхүүд гүн боловсруулсан нүүрс түлшиндээ хэрэглэх зэрэг аргаар агаар, орчны бохирдлыг бууруулах боломжтой хэмээж байлаа.

Нийтийн тээврийн хэрэгсэлд парк шинэчлэлт хийх, насжилт өндөр, утаа их хаядаг машинуудыг хэрэглээнээс гаргах, сайн чанарын шатахуун хэрэглэх, хүчилтөрөгч дутсанаас дутуу шаталт үүсдэгийг анхаарах зэргээр тээврийн хэрэгслээс үүсч байгаа агаар, орчны бохирдлыг бууруулж болно гэдгйиг судлаач, мэргэжилтнүүд хэлж байв хэмээн http://president.mn мэдээлэв. 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан