Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японы эзэн хаан титмээ өөрийн биеэр хүүдээ шилжүүлнэ



Японы эзэн хаан Акихито нас өндөр болсон тул өөрийн хүслээр хаан титмээ ханхүүдээ шилжүүлэн өгөх хүсэлт тавиад буй. Тэгвэл түүний хүсэлтийн дагуу 2019 оны гуравдугаар сарын 31-нд Хаан титмээ шилжүүлэх ёслолоо хийхээр товложээ. Хаан титэм 57 настай ханхүү Нарухитод шилжих юм. Хаан амьд ахуйдаа ханхүүдээ титмээ шилжүүлэх ёслол Японд сүүлийн 200 жилд анх удаа хийхээр товлосон нь энэ. Японы 125 дугаар хаан Акихито бол Хирохито хааны ууган хүү бөгөөд  1989 онд аавыгаа өөд болсны дараа хаан орыг залгамжилсан юм. Японы хуулийн дагуу хааны титэм нь түүнийг нас барсны дараа угсаа залгамжлах хунтайжид очдог гэнэ. Харин Акихито хаан нас өндөр болсон тул хаан титмийг хүүхдээ шилжүүлэх хүсэлт гаргасан учраас түүний хүсэлтийг Японы эрх баригчид тусгайлан хэлэлцсэн гэнэ.

Хамгийн сүүлд Кокаку хаан 1817 онд өөрөө ханхүүдээ хаан ор, титмээ шилжүүлсэн гэдэг.  Дэлхийн хоёрдугаар дайн Япон улс ялагдсаны дараа Японы эзэн хаан төрийн эрхээ алдсан бөгөөд өнөөдөр хаант засаглал нь хязгаарлагдмал эрхтэй, ард түмнийхээ бэлгэ тэмдэг болон хадгалагдаж байгаа билээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан