“Сахалтай Мона Лиза” 743 мянган еврогийн үнэд хүрэв
2017 оны 10 сарын 23


Парист болсон “Sotheby"s “-ийн дуудлага худалдаагаар “сахалтай Мона Лиза” зургийг 743 мянган еврогоор борлуулсан байна. Энэ бол зураач Марсель Дюшаны  хуулбар бүтээлүүдийн нэг. Дюшан  1964 онд Леонардо да Винчигийн хамгийн алдарт зургийг хуулбарлан зурахдаа Мона Лизагийн нууцлаг инээмсэглэлийг жижиг сахлаар далдалж үзжээ.

 Уран зураг сонирхдог, хайрладаг олон хүн үүнийг танхай балмад үйлдэл хэмээн үзэж байсан ч Дюшан өөрийнхөө энэхүү  хуулбар бүтээлийг  L.H.O.O.Q. хэмээн нэрлэжээ. Дуудлага худалдааныхан энэхүү бүтээлийг 400-600 мянган еврогоор үнэлсэн гэнэ.

 “Sotheby"s”-д мэдээлснээр энэхүү зургийг хамгийн сүүлд уран зураг цуглуулагч Артур Брандт өөрийн цуглуулгад хадгалж байжээ. Дюшан сахалтай Мона Лизагийн 38 хуулбар зураг зурсан гэдэг. Дюшаны 100 гаруй бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулж, нийт 4,6 сая ам.долларын үнэд хүрсэн гэсэн тооцоо байдаг аж.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.