Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Отгонтэнгэрт нийт 122 алба хаагч ажиллаж байна



Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг, ГУСГ-ын дарга, хурандаа Д.Батсайхан нар өчигдөр орой 18:00 цагт шуурхай мэдээлэл хийсэн юм.

Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Аврах тусгай ангийн хоёр алба хаагч, хоёр уулчинтай бүлэг 11:15 цагт уулын зүүн урд зүгээс авиралт хийж эхний цогцсыг 11:30 цагт, 2 дах цогцсыг 11:34 цагт, 3 дахь цогцсыг 11:40 цагт, 4 дэх цогцсыг 13:07 цагт, 5 дах цогцсыг 14:28 цагт, 6, 7 дахь цогцсыг 15:10 цагт, 8, 9, 10 дахь цогцсыг 15:45 цагт тус тус олсон байна.

Аврагчид осолдсон иргэдийн цогцсыг 3200-3400 метрийн өндрөөс буулгаж эхэлжээ.

Уулын зүүн урд талд 3200 метрийн өндөрт эгц хадан хясаа руу уулчид унасан байх магадлалтай гэв. Уулын цас дагтаршиж, хунгарласан байгаа уг ажиллагааг явуулахад хүндрэлтэй байна гэж ослын газар эрэн хайх ажиллагааг удирдан явуулж байгаа ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян мэдээлсэн байна.

Ослын газар Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас нийт 56 алба хаагч, 7 техник хэрэгсэл, бусад байгууллагаас 66 алба хаагч, 6 техник хэрэгсэл, нийт 122 алба хаагч, 13 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгаа аж.

Үзэгдэх орчин хязгаарлагдсан тул өчигдөр 17:00 цагт Отгонтэнгэр ууланд эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байсан бүлгүүд буулаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ. Эрэн хайх, аврах ажиллагаа өнөөдөр эрт эхэлсэн бөгөөд маргаашаас цаг агаар хүйтрэх төлөвтэй тул цаг минут бүртэй уралдаж байна гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан