Хакерууд гоо сайхны хагалгааны орон дээр буй алдартнуудын зургийг хулгайлжээ
2017 оны 10 сарын 26



 “The Dark Overlord” хэмээн өөрсдийгөө нэрлэдэг кибер хулгайчид “London Bridge Plastic Surgery” буюу Английн гоо сайхны алдартай эмнэлэгт гоо сайханы хагалгаанд орсон алдартнуудын мэдээллийг хулгайлсан гэдгээ зарласан байна. “Life”-ийн эх сурвалжаар хакерууд эмнэлгийн нууцлал бүхий электрон архивт нэвтрэн алдартнуудын хувийн бүхий л мэдээллийг олж авсан төдийгүй гоо сайхны хагалгааны орон дээр байгаа зургийг нь ч хулгайлсан гэнэ. Хакерууд ямар нэгэн барьцаа элдэв шаардлага тавиагүй ч эдгээр баримтыг олон нийтийн сүлжээнд дэлгэх болно гэжээ.

 “Бидэнд терабайт хэмжээтэй эмнэлгийн мэдээллийн бааз байна. Эдэн дунд хааны гэр бүлийн гишүүний ч мэдээлэл байгаа” хэмээн тэд бичжээ. Эмнэлгийн зүгээс хакеруудын дайралтанд өртсөн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тэд гэмт хэрэгтнүүдийг аль болох хурдан барихын тулд хууль хүчнийхэнтэй хамтран ажиллаж байгаа гэжээ.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.