Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Японд бүтээсэн “ухаалаг” сэрээ



Японы “Nissin” компани 5 мянган ширхэг “ухаалаг” сэрээ үйлдвэрлээд буй аж. Бэлэн гоймонгийн зах зээл тэргүүлэгч тус компани энэхүү ухаантай сэрээгээ “Otohiko” хэмээн нэрлэжээ. Тус компанийн төлөөлөгчийн хэлснээр энэ бүтээгдэхүүн нь Японы иргэдэд гадаадын иргэдтэй харилцахад нийтлэг тохиолддог хамгийн хүнд нэг асуудлыг шийдэхэд туслах гэнэ. Уламжлалт ёс заншилтай нь холбоотойгоор гоймон идэх үед гардаг элдэв таагүй  дуу авиаг шийдэхийн тулд тэд ухаалаг сэрээ бүтээсэн аж.

Сэрээ нь гоймон сорж идэх үед гардаг чимээг шууд гар утас руу нь дамжуулдаг гэнэ. Гар утас нь харин таны гаргасан эвгүй дуу авиаг өөрчилж, буцаан цацах юм байна. 130 ам.доллараар үнэлсэн энэхүү төхөөрөмжийг Токиогийн зуны олимпын үеэр худалдаанд гаргана гэжээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан