Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Азийн хөгжлийн банкнаас 468 сая ам.долларын зээл авна



Засгийн газар Азийн хөгжлийн банкнаас 468 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл авах асуудыг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо дэмжлээ. Энэ мөнгийг санхүү, хөдөө аж ахуй, боловсрол, эрүүл мэнд, хөдөлмөр эрхлэлт, байгаль орчин, нийгмийн салбаруудад зарцуулах юм. Учир нь тус банктай 2017-2020 он хүртэл хамтран ажиллах төлөвлөгөөнд ийнхүү тусгажээ. Дээрх мөнгийг  2017-2018 онд авна. Тэгэхдээ 404 сая ам.доллар нь Азийн хөгжлийн банкны энгийн эх үүсвэрээс олгоно.

 Тус банкны энгийн эх үүсвэрийн зээл нь дунджаар 20 жилийн хугацаатай, Лондонгийн банк хоорондын хүү дээр 0.5 хувийн шимтгэл төлдөг байна. Харин үлдсэн 64 сая ам.доллар нь хөнгөлөлттэй энгийн эх үүсвэрийнх. Иймд жилийн хоёр хувийн хүүтэй, 25 жилийн хугацаатай байх нь. Тэгэхдээ эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж зөвхөн хүү төлөх юм. Дашрамд дурдахад уг мөнгө нь ОУВС-ын “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд орж ирж байгаа аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан