Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.ДЭМБЭРЭЛ ГИШҮҮН УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛДТОЙ СУУДАЛ БУЛААЦАЛДАЖ БАЛРАХ БИЙ


Хэрүүл  шуугиан тарин байж УИХ анхдугаар чуулганаа хийлээ. Гэхдээ энэ чуулган хууль ёсных мөн, биш эсэх нь бас л эргэлзээтэй. МАН-ынхан хууль бус чуулган хийсэн гэж АН-ынхан Үндсэн хуулийн цэцэд ховлохоор бичиг цаас бэлдсэн сурагтай. Ингээд Үнд­сэн хуулийн цэц хоёр на­мын маргааныг эцэслэнэ. Ма­гадгүй АН-ынхан хууль зөр­чиж Анхдугаар чуулган хуралдуулсан байна гэсэн шийдвэр Үндсэн хуулийн цэ­цээс гарчихвал байдал хаашаа эргэх вэ. Үйл явц ямар байдлаар өрнөх бол.  Өчигдөр хийсэн үйлдлээ буцаах уу. Л.Цог гишүүн  хуралдаан даргалах гэж чуулганы индэр дээр гарсан буруугаа хүлээж толгойгоо гудайлган зогсч З.Энхболдод өгсөн УИХ-ын тамгаа буцааж аваад л. Ингээд Л.Цог гишүүний оронд Д.Дэмбэрэл гишүүн өмнөх дөрвөн жил хийж байсан албан тушаалдаа буцан очиж З.Энхболдыг УИХ-ын дар­гад батламжлах асуудлыг хэлэлцэхээр гишүүдийн ирцийг бүрдүүлнэ. Энэ үед нь аягүй бол АН-ынхан эсэргүүцээд хуралдаандаа суухгүй гэж бас хэдэн өдрийг үдэх. Энэ хооронд нь МАН-ын гишүүд АН-ынхан хуралдаандаа суу. УИХ-ын даргаа сонгоё, манай нам УИХ-д бүлэг бай­гуулж, УИХ-ынхаа дэд даргыг сонгомоор байна гэж шаардаад л. Гэтэл АН-ынхан “Үгүй манай намын гишүүд чуулганы хуралдаанд суухгүй. Манай намынхан ИЗНН, “Шудар­га ёс” эвслийнхэнтэй нийлээд УИХ-ын даргаа то­мил­чихсон, УИХ-д албан ёс­ны бүлгээ байгуулчихсан. “Шударга ёс” бүлэг ч мөн албан ёсоор байгуулсан. Тиймээс Д.Дэмбэрэл гишүүнээр чуулган удирдуулахыг зөвшөөрөхгүй” гэж хэлэх болов уу. Мөн үүнээс гадна танай намынхан төрийн үйл хэргийг хэвийн үр­гэлжлүүлэх боломж ол­гож Байнгын хорооны хурал­даандаа суу. Ер нь танай нам л бүлгээ байгуулаагүй бай­гаа шүү. Бидний үгэнд орж З.Энхболд даргад бүлэг байгуулах саналаа өг. Тэгвэл танай нам ч гэсэн УИХ-д дэд даргаа сонгох боломжтой. Үүнээс өөр гарц танайд байхгүй гэсэн үг чулуудна.
Харин Д.Дэмбэрэл “Би та нарыг намайг нэг л өдөр хү­лээчих, намынхаа Бага хуралд суучихаад маргааш нь анхдугаар чуулганаа дар­галах гэж байсан. Та нар л яараад ийм хууль зөрчсөн зүйл хийчихлээ. З.Энхболд оо чи хүрээд ир би чамд УИХ-ын ахмад гишүүний хувиар тамга тэмдгийг чинь өгье” гээд сургамж хэлж, хууль ярих биз. Ингэхээр нь З.Энхболд “УИХ-ын тамгыг нэг чуулганы хугацаанд хоёр удаа авна гэсэн хуулийн заалт байхгүй.  Өмнө нь авсан тамгаа дахин та нарт өгөхгүй шүү” гэж зөрүүдлээд л. Ийм маягаар УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл УИХ-ын дарга З.Энхболдтой суудал булаацалдаж зусах вий дээ. Ингээд АН, МАН-ын гишүүд тус бүртээ хуралдаж, өдөрт 2-3 удаа чуулган хурал­­дуулах зар тараана. Үүнээс гадна З.Энхболдын байгуулсан УИХ-ын тамгын газрын баг ажиллаад л нөгөө талд Д.Дэмбэрэлийн данстай Тамгын газрын ажилтнууд УИХ-ын үйл ажиллагааг зохион байгуулж чуулганы зарыг өөр өөрсдийн хүссэн цагтаа зарлаж сэтгүүлчдийг баахан чирэгдүүлэх вий дээ.

0 Сэтгэгдэл
энэ хөгшин өөрөө мэдээд тэгэж чадахгүй л дээ. Цаадуул нь хоёр авгайг чинь....гээд л дарамтлахаар яаж ч чадахгүй үгэнд нь ордог байхгүй юу. Өөрийн гэсэн толгой байхгүй хөгшин төгцөг байхгүй юу.
Ýíý õºãøèí ÷òýãýõ ÷ ìýäëýã ìýäýë áàûéõã¿é ë äýý. Öààä ýçýä, ëóéâàð÷èä íü òýã ãýâýë ÷ çàëóó àâãàéãàà íàìûõàà àëóóð÷äàä àëóóë÷èõã¿éí òóëä ÿàæ ÷ ìýäíý ø¿¿. Öààäóóë íü àíõäóãààð ÷óóëãàíä î÷èæ õýðýãã¿é ë ãýõýýð õººðõèé àâãàé õ¿¿õäýý áîäîîä î÷èõã¿é òýíýãòýýä õýâòýæ áàéãàà íü òýðð.
Хамгийн их уншсан