Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

А.Хүрэлмаа: НӨАТ-ын сугалааны 500.000 төгрөгөөс дээш хонжвор хожсон азтангууд Татварын ерөнхий газарт хандана

"Ярилцлагын булан"-нд татварын буцаан олголт болон хөнгөлөлт, чөлөөлөлтийн асуудлаар Нийслэлийн татварын газрын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн татварын Улсын байцаагч А.Хүрэлмаатай ярилцлаа.

-Өнгөрсөн 7 хоногт НӨАТ-ын сугалааны азтанууд тодорсон. Азтан маань сугалааны мөнгөө хэрхэн авах вэ? Баримт шаардлагатай юу?
НӨАТ-ын сугалааны 500000 төгрөгөөс дээш хонжвор хожсон азтангууд Татварын ерөнхий газрын Татварын орлогын газарт хандана.
Харин та баримтаа бүртгүүлэхэд ААН илгээгүй байна гэж байвал та баримтаа устгаад дахин шивж оруулах шаардлагатай . ebarimt.mn сайтанд баримт баталгаажсан төлөв үүснэ. Тухайн сарын сугалааны тохирол явагдтал баримтаа хадгалахад илүүдэхгүй.  
-НӨАТ-ын баримт бүртгүүлэхэд ААН илгээхгүй байх тохиолдол их гардаг.  ААН-дэд төлбөрийн баримт илгээх тодорхой хугацаа байдаг уу?
Аж ахуйн нэгж 72 цагийн дотор илгээх үүрэгтэй гэж хуулиндаа заасан. Гэхдээ илгээгээгүй байна гэсэн төлөв байдаг. Иргэд маань ААН илгээгээгүй гээд гараад ирсэн тохиолдолд баримтаа устгаад дахиад оруулсанаар автоматаар баталгааждаг. Хэрвээ 72 цагаас илүү хугацаагаар оруулаагүй тохиолдолд иргэдийн зүгээс 1800-1288 дугаарт хандах боломжтой.

Мөн ААН илгээгдсэн эсэх нь татварын албанд харагдаж байдаг учраас баримтаа цаг тухайд нь илгээх шаардлагыг ААН-дэд байнга тавьж ажиллаж байна.

-НӨАТ-ын урамшуулал буюу худалдан авсан үнийн дүнгийнхээ 20 хувийг иргэд буцааж авдаг. ebarimt.mn сайтад бүртгүүлсэн  иргэд энэ жилийн НӨАТ-ын урамшууллаа хэдэн сард авах вэ?
Урамшууллыг худалдан авалт хийсэн иргэд буюу хувь хүмүүс нэгдүгээрт сугалааны тохирлоор, хоёрдугаарт төлсөн НӨАТ-ын 20 хүртэлх хувийн буцаан олголт хэлбэрээр хүртэж байна.

2016 оны буцаан олголт 2017 оны 1 дүгээр сард орсон бол 2017 оны буцаан олголт 2018 оны нэгдүгээр сараас олгоно.

Тухайн үед нь ТЕГ-аас мэдээлэл хийнэ.
Иргэдийн хувьд 2017 он гараад НӨАТ-ын буцаан олголт олгож эхэлснээс иргэдийн хандалт эрс нэмэгдсэн.
-Нийслэлийн хэмжээнд НӨАТ-ын баримт олголт хэдэн хувьтай явж байна вэ?
Нийслэл, дүүргийн хувьд бол НӨАТ-ын баримт олголт 40 орчим хувьтай явж байна. Цаашид баримт олголтыг нэмэгдүүлэхийн тулд дүүрэг бүрт нэг зах, худалдааны төвийг сонгон авч жишиг болгох ажлыг Нийслэлийн татварын газраас зохион байгуулан ажиллаж байна.

А.Хүрэлмаа: НӨАТ-ын сугалааны 500.000 төгрөгөөс дээш хонжвор хожсон азтангууд Татварын ерөнхий газарт хандана Arslan.mn
Тухайлбал, Сүхбаатар дүүрэгт 100 айлын “Маргад” худалдааны төв, Баянгол дүүрэгт “Барс” худалдааны төв, Баянзүрх дүүрэгт “Нарантуул” худалдааны төвүүдэд үйл ажиллагаа явуулж байгаа бизнес эрхлэгчид маань иргэдэд төлбөрийн баримт олгоод эхэлсэн. Цаашлаад бүх бизнес эрхлэгчид төлбөрийн баримт олгодог болно. Үүнээс гадна түрээслүүлэгч ААН-үүдийн хувьд түрээслэгчдээ интернэтээр хангаж, баримт олгох нөхцөлийг бүрдүүлж өгөх хэрэгтэй.

Нийслэлийн татварын газраас “Хэрэглэгчийн систем нийлүүлэгчийн холбоо”-той хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчид болон бусад ААН-үүдэд тохирох шийдлүүдийг гарган ажиллаж байна.

Ялангуяа бөөний болон томоохон зах худалдааны төвүүдийг төлбөрийн баримт олгодог болгох тал дээр нэлээд анхаарч ажиллаж байна.
-Иргэдэд зөв мэдээ, мэдээллийг өгөх тал дээр Нийслэлийн татварын газраас ямар ажлууд хийгдэж байна вэ?
Бид олон нийт, иргэддээ зөв мэдээллийг хүргэх үүднээс телевиз, вэб сайтууд болон сошиал сүлжээгээр Ebarimt-тай холбоотой сурталчилгаанууд тогтмол явуулдаг.
 Та шаардлагатай мэдээ мэдээлэл, асуулт хариултаа Нийслэлийн татварын газрын www.nta.mn  сайт болон facebook.com/ niisleltax/ гэсэн  фэйсбүүк хаягаар хандаарай.
-Иргэн баримтаа авахыг шаардах эрхтэй юу?
Иргэд ХХОАТ-ын тухай хуулиар сургалтын төлбөр, байрны хөнгөлөлт хоёрын тодорхой хувийг буцаан авна гэдгийг мэддэг болсон.
Мөн НӨАТ-ын тухай хуулиар сугалаанд хонжвор хожих болон НӨАТ-ын 20 хүртэлх хувийг буцаан авах 2 боломжийг бий болгосон . Иргэд тэр бүр нийтлэг байдлаар хүлээж авахгүй байна.

Мөн худалдан авагч нь борлуулалт хийж байгаа газраасаа төлбөрийн баримтаа авахыг шаардаж байх хэрэгтэй. Энэ нь нэг талаараа хэрэглэгчийн хяналтыг дээшлүүж байгаа хэрэг юм.

-Иргэд НӨАТ-ын баримтаа  гар утаснаасаа шууд уншуулах болон бар кодыг бичиж өгснөөр бүртгэгдэж байгаа. Харин шууд баримтын зургийг утсаараа уншуулахад  уншигдахгүй байна гэсэн асуудал их гардаг. Энэ нь ААН-тэй холбоотой юу? Эсвэл системийн алдаа юу?
Аппликэйшн бар кодоор уншдаг учраас принтерийн хор бүдэг гарсан эсвэл нугалж кодыг бүдгэрүүлсэн зэргээс болоод уншигдахгүй тохиолдол байдаг. Ийм тохиолдолд сугалааны  дугаар болон ДДТД , мөнгөн дүнгээ шивж оруулах боломжтой.
-Иргэдийн дунд томоохон супермаркет болон томоохон худалдааны төвүүдээс авсан төлбөрийн баримтаар азтан болох магадлал өндөр байна. Харин жижиг минимаркет ч юм уу, жижиг худалдааны төвүүдээс худалдан авсан төлбөрийн баримтаар азтан болох боломж бага байна гэсэн хандлага байдаг. Энэ талаар...
Тийм тохиргоо ч юм уу янз бүрийн зүйл байхгүй. Системд бүртгэгдсэн төлбөрийн баримт баталгаажсан л бол сугалаанд оролцож азтан болох бүрэн боломжтой.
-Ebarimt-д НӨАТ-ийн баримтаа бүртгүүлээд сугалаанд оролцох, урамшуулал авахаас гадна өөр ямар давуу талуудтай вэ?
НӨАТ-ын баримтаа бүртгүүлснээр худалдан авалтынхаа хоёр хувийг буцаан авахаас гадна сугалаанд оролцох давхар боломжтой болдог. Нөгөө талаар иргэд хувийн хэрэглээгээ хянах нэг боломжийг Ebarimt танд олгож байгаа юм.

А.Хүрэлмаа: НӨАТ-ын сугалааны 500.000 төгрөгөөс дээш хонжвор хожсон азтангууд Татварын ерөнхий газарт хандана Arslan.mn

Жил бүрийн 5 дугаар сард Татвар төлөгчийн өдрүүдээр хамгийн их төлбөрийн баримт олгож, НӨАТ-ын тухай шинэчилсэн хуулийн хэрэгжилтэд хувь нэмрээ оруулсан салбар тус бүрийн аж ахуйн нэгжүүдийг “Нийслэлийн шилдэг татвар төлөгч”-өөр шалгаруулж эхэлсэн. Өнгөрсөн жилийн хувьд, Үсчин гоо сайхны салбарт “Туяарах салон”, Эрүүл мэндийн салбарт “Сонгдо эмнэлэг” гэх мэтчилэн салбар бүрийн шилдгүүдийг тодруулсан.
-НӨАТ-ын сугалааны азтанаар инженерүүд өөрсдөө их хонжвор авсан байна гэсэн мэдээлэл иргэдийн дунд гарсан.
Энэ талаар “Гааль, татвар, санхүү, мэдээллийн технологийн төв” УҮГ-ын албан тушаалтан тодорхой мэдээлэл өгсөн нь хэвлэлээр нийтлэгдсэн.
-Иргэд юун дээр голчлон анхаарах хэрэгтэй вэ?
Бид өнөөдрийн байдлаар хянан баталгаажуулсан мэдээллээ бүрэн оруулсан иргэдийг судлаад үзэхэд зарим иргэн мэдээллээ дутуу оруулсан байдаг.

Татварын албанаас төлбөрийн баримтаа бүхий л хэлбэрээр системд оруулах боломжоор хангасан. Үүний нэг хэлбэр нь 131313 тусгай дугаарт мессежээр төлбөрийн баримтаа илгээх боломж юм.

Гэтэл орон нутагт байгаа иргэд маань мессежээр төлбөрийн баримтаа оруулчихаад ebarimt.mn рүү хувийн мэдээллээ дутуу болон буруу оруулдаг анхаарах хэрэгтэй.
-Энэ тохиолдолд урамшууллаа авах боломжгүй болох уу?
Тийм. Тэгэхээр шинээр бүртгүүлж байгаа ч юм уу дутуу мэдээлэл оруулсан иргэд мэдээллээ бүрэн оруулах хэрэгтэй. Тэгвэл таны мэдээлэл баталгаажин буцаан олголтын дүн нь таны дансанд орно. Иргэдэд анхааруулахад www.ebarimt.mn сайт руу ороод өөрийн мэдээллээ нягтлан үнэн зөв эсэхийг шалгаарай.
-Ярилцлага өгсөнд баярлалаа. Танд ажлын амжилт хүсэе.

 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан