Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Нарны үр сад”-ын хосууд гэрлэлээ




"Нарын үр сад" олон ангит киногоороо манай үзэгчдийн танил болсон Солонгосын жүжигчин Сон Жун Хи, Сон Хэ Гё нар өчигдөр Сөүлийн Шилла зочид буудалд хуримаа хийж, албан ёсоор эхнэр нөхөр болов. Энэ тухай Сон Жун Хигийн харьяалагддаг Blossom Entertainment, Сон Хэ Гёгийн UAA агентлаг албан ёсоор мэдээлж тэдний хуримын зургийг олон нийтэд дэлгэсэн байна.

 Зургийн тайлбартаа  "Бид энэ хосын амьдралын хамгийн сайхан өдрийг нандигнах болно. Залуу хосын маань хурим үнэхээр сайхан болж, олон хүндтэй зочноос баярын мэндчилгээ авлаа. Хосынхоо нандин дурсамжийг та бүхэнтэйгээ хуваалцая. Мэдээж зөвхөн тэдний гэр бүлийн зургийн цомогт хамааралтай зарим агшинг дэлгээгүйг ойлгож хүлээж авна гэдэгт итгэлтэй байна. Тэдэндээ хайраа хатамжлан, хамтдаа аз жаргалтайгаар насан өтөл болтлоо амьдраарай гэж хүсэн ерөөе" хэмээн бичжээ.

Тэдний хуриманд 250 гаруй зочид уригдсан байна. Солонгосын алдартнуудаас гадна Хятадын алдарт жүжигчин Жан Зыи ирсэн байна.

















0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан