Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Боловсролын чанар, санхүүжилтийн асуудлаар багш нар чуулж байна


“Бүх нийт боловсролын төлөө!” эвслээс жил бүр уламжлал болон зохион байгуулдаг “Боловсрол: Чанар, санхүүжилт, хариуцлага”  Иргэний нийгмийн үндэсний чуулган 8 дахь жилдээ өнөөдөр Улаанбаатар хотноо зохиогдож байна.


Чуулганд 21 аймгийн болон нийслэлийн сургуулиудын удирдлагууд, багш нар оролцож боловсролын салбарт тулгамдаад буй чанар, санхүүжилтийн асуудлыг хэлэлцэх юм.

Тодруулбал,  Монгол Улсын боловсролын зорилго, багшийн чадамж, түүнд тавих стандарт, туршлага, боловсролын салбар дахь хүүхэд хамгааллын асуудал, эцэг эхийн оролцоо зэрэг олон чухал асуудлаар санал солилцох аж.



Мөн чуулганд боловсролын, хүний эрхийн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн, үндэсний болон хэлний цөөнхийн зэрэг иргэний нийгмийн байгууллагуудаас гадна төрийн болон олон улсын байгууллагын зарим төлөөлөл оролцохоо илэрхийлжээ.

Чуулган өнөөдөр 09.00 цагаас Чингис зочид буудлын хурлын танхимд эхэлж, хоёр өдөр үргэлжилнэ.

Б.Орхон

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан