Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Д.Сумъяабазар: Ашигт малтмалын үнэ өссөн ч хөрөнгө оруулагч, манай төрийн байгууллагын ажлын уялдаа эрсдэл дагуулж байна




Уул уурхайн сайд Д.Сумъяабазар салбарынхаа үйл ажиллагаа, бодлого, зорилтынхоо талаар өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр эдийн засгийн тулгуур болсон уул уурхайн салбар олон нийтэд нээлттэй, ил тод, шударга байх ёстой хэмээн онцлов. Ингээд түүний хийсэн мэдээллийг дор өгүүлье.
Уул уурхайн салбар одоогоор улсын төсөвт 1.1 их наяд төгрөг төвлөрүүлжээ. Үүнд дэлхийн зах зээлд өсч буй ашигт малтмалын үнэ нөлөөлсөн байна. Цаашид зэс, алтны үнэ өсөх төлөв ажиглагдаж буй. Иймд төсөвт төвлөрөх орлого нэмэгдэнэ гэсэн үг. Харин уул уурхайн сайдын хэлснээр Байгаль орчны яам, ХНХЯ,  зэрэг манай улсын эдийн засаг, нийгмийн байгууллагууд, хөрөнгө оруулагчидын хоорондын ажлын уялдаа холбоо муу байгаа нь эрсдэл дагуулж буй гэнэ.

 Таван толгой, Оюу толгой гэх мэт томоохон төслүүдийн бүтээн байгуулалт хоцорч байгаа аж. Тухайлбал, Оюу толгойн бүтээн байгуулалтад нөхөн үржих насны залуус ажиллаж байна. Гэтэл орон нутагт сургууль цэцэрлэг, барилга байгууламж орон сууцны бүтээн байгуулалт  хоцорч байна. Мөн газрын тос олборлож буй зүүн бүс нутагт авто зам барих, бэлчээр, ус, монгол ажилчдын эрх ашгийгхамгаалах, нийгмийн асуудлыг  шийдэх гээд олон зүйл байгаа. Томоохон төслүүд дагсан бүтээн байгуулалтыг Уул уурхайн яам дангаараа хийх асуудал биш. Хөрөнгө оруулагчид болон төрийн бусад байгууллага, орон нутгийн засаг захиргаа гээд бүхий л байгууллага оролцож хамтарч байж бүтэх зүйл гэлээ.

Хятадтай хэлэлцээр хийж нүүрсээ экспортолно

Нүүрсний үнэ чамгүй өндөр байгаа. Гэвч манай улсын нүүрсний экспорт гацаанд орсон. Гашуун-Сухайт боомтод экспортын нүүрс ачсан машины цуваа өчигдөрийн байдлаар 99 км  дараалал үүсгэжээ. Ингээд өдөрт 660 авто машин л Хятад руу гарч байгаа аж. Уул уурхайн сайд энэ асуудлыг яаралтай шийдэхээ мэдэгдэв. Тэрбээр “Хятадын талтай хэлэлцээрийн ширээний ард юун түрүүнд сууна. Ингэж байж Монголын талд түгжирсэн авто машиныг хурдан хугцаанд гаргаж чадна.Энэ асуудлыг өнөө маргаашгүй Засгийн газрын хуралдаанаар оруулж шийднэ. Манай талаас өдөрт дор хаяж нүүрс ачсан 1000 автомашин гарах боломжтой. Өмнө нь 2007 оны зургадугаар сард өдөрт 1500 гаруй авто машин манай улсын талаас  гарч байсан” хэмээв. Дашрамд дурдахад ирэх долоо хоногт УУЯ-наас нүүрс олборлогчдын өмнөд бүсийн чуулга уулзалт хийх болсон байна. Энэ уулзалтаар нүүрсний экспорт, сорчилж олборлохгүй байх, угааж, баяжуулж худалдах зэрэг асуудлыг хөндөн ярилцах нь.

Лиценз эзэмшигчдын учрыг олж хужрыг тунгаана

Сүүлийн үед ашигт малтмалын лиценз борлуулж баяжсан, монголын баялгийг халаасалж байгаа 32 гэр бүл бий гэсэн шуугиан дэгдээд байгаа. Тэгвэл УУЯ-наас Ашигт малтмал газрын тосны газарт лиценз олголт ямар байгааг шалгаж эхэлжээ. Энэ шалгалтаар ямар ямар лицензийг анх хэзээ хэнд олгов, одоо хэн эзэмшиж буй зэргийг тогтоон гаргаж иирэх аж. Нэг ёсондоо ашигт малтмалын хүчин төгөлдөр лицензүүдийг эзэмшигчид, тэдгээрийн уг гарвал, удам сударыг тогтоох ажил эхэлжээ гэж хэлж болох нь.

“Алт-2” хөтөлбөр үргэлжлэх ч “өнгө зүсээ” өөрчилнө

Ж.Эрдэнэбатын Засгийн газраас улсын гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж “Алт-2” хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Гэтэл орон нутгийн иргэд  алт ухаж бэлчээр ус, байгаль орчин сүйтгэж байна хэмээн эсргүүцлээ илэрхийлэх болсон. Тэгвэл Уул уурхайн сайд Д.Сумъяабазар “Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан Алт-2 хөтөлбөрийг  үргэлжлүүлэн хэрэгжүүлнэ.  Тэгэхдээ зохицуулалт хийх, өөрчлөх зүйл бий” хэмээв.

Гэвч орон нутгийн иргэд уг хөтөлбөрийг дэмжихгүй байгаа. Иргэд лиценз авсан компани нь дампуурсан. Ингээд лицензийн талбайдаа нинжа нарыг оруулж хувь шимтгэл авдаг болсон гэж буруутгаж буй юм. Үүний жишээ Орхон гол дагуу алт олборлож байгаль орчин сүйтгэсэн гэдэг. Хэрэв ийм зүйл байвал уул уурхайн сайд хатуу тэмцэж лицензийг нь хурааж, нөхөн сэргээлт хийлгэж хатуу тэмцэнэ гэдгээ мэдэгдлээ. Мөн маргаан дагуулсан алтны лицензүүдийг шалгах болсон байна.  

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан