Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хаагдсан зам, даваа байхгүй


 “Автотээврийн үндэсний төв”-өөс орон нутгийн автотээврийн төвүүд, холбогдох байгууллагуудтай шуурхай холбогдож замын нөхцөл байдлын талаарх мэдээллийг тогтмол авч байгаа аж. Хамгийн сүүлд өнөөдрийн 11.00 цагийн байдлаар авсан мэдээллээр хаагдсан зам даваа байгаагүй байна. Гэхдээ ихэнх нутгаар нойтон цас орж хүйтрэх төлөвтэй байгаа учир хүчтэй салхи шуурганы үеэр авто замын зорчих хэсэгт үүссэн хальтиргаа гулгааны улмаас зам, тээврийн осол гарах, тээврийн хэрэгсэл олноор замд саатах, эвдрэх, холбоогүй болох зэрэг тохиолдол гарч болзошгүй анхааруулжээ. Мөн зорчигчдын амь нас, эрүүл мэндэд эрсдэл үүсэх магадлалтайг сэрэмжлүүлсэн байна.
Түүнчлэн онцын шаардлагагүй бол хувийн тээврийн хэрэгслээр зорчихгүй байж,  “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын гэрээт аж ахуйн нэгжийн найдвартай, баталгаатай, даатгалтай, мэргэшсэн жолоочтой, 24 цагийн хяналттай тээврийн хэрэгслийг сонгон үйлчлүүлэхийг зөвлөжээ.
Өнөөдрийн өдрийн байдлаар Хойд чиглэлд 52, 124, Бороогийн даваа, баруун чиглэлд Өвөрхангай аймгийн Шарт, Бумбатын даваанд нойтон цас орж үзэгдэх орчин хязгаарлагдах юм байна. Мөн Булган, Төв, Хэнтийн өмнөд хэсгээр ахиухан хэмжээний цас орно гэж ЦУОШГ-аас  анхааруулав.  


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан