Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Хөнгөлөлттэй эмийг худалдаалах өдрийг нэмнэ

Иргэд эрүүл мэндийн даатгалд сар бүр хураамж төлдөг мөртлөө эргээд хэрхэн хөнгөлөлт эдлэхээ тэр бүр мэддэггүй. Харин саяхнаас зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад заасан 183 нэр төрлийн 800 орчим эмийг Нийгмийн даатгалын байгууллагатай гэрээтэй эмийн сангуудаас 40-80 хувийн буюу 500–65.000 төгрөгийн хөнгөлөлттэй үнээр авах боломжтой гэдгээ мэддэг болсон гэхэд хилсдэхгүй. Гэвч хөнгөлөлттэй эмийг сард хоёрхон өдөр худалдаалж ахмадуудыг болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдийг урт дараалалд зогсоож чирэгдүүлдэг явдал хүмүүсийг ихэд бухимдуулдаг. Тэгвэл энэхүү байдлыг таслан зогсоох үүргийг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл холбогдох албан тушаалтнуудад өгчээ. Түүгээр ч зогсохгүй эмийн сангууд хөнгөлөлттэй эмийн жагсаалтын үнэ төлбөр, хөнгөлөлтийн хувь хэмжээний тухай мэдээллийн самбарыг байрлуулсан байдалд шалгалт хийх шийдвэр гаргасан байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан