Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цас ахиу унаж, цасан шуурга шуурна



2017 оны 11 дүгээр сарын 6-наас 11 дүгээр сарын 13-ныг хүртэлх
7 хоногийн цаг агаарын урьдчилсан мэдээ

                      / Ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурч, хүйтэрнэ/

Баруун аймгуудын нутгаар: 7-нд нутгийн хойд хэсгээр, 8,12-нд нутгийн зүүн хагаст, 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нд зарим газраар хур тунадас цас орно. Салхи 8,10-11нд зарим газраар 7-12м/с, нутгийн өмнөд хэсгээр 15-17м/с хүрч ихэнх нутгаар цасан шуурга шуурна. 7,10-нд бага зэрэг дулаарах боловч бусад хугацаанд хүйтэрч Алтай Хангайн уулархаг нутгаар шөнөдөө 18-23 градус өдөртөө 3-8 градус хүйтэн, Алтайн өвөр говиор шөнөдөө 3-8 градус хүйтэн өдөртөө 3-8 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.   

Төвийн аймгуудын нутгаар
: 6-нд нутгийн зүүн хэсгээр, 8,11-12-нд ихэнх нутгаар цас ахиу орно, салхи зарим газраар 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 7-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаан байх ч 8-нд нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 17-22 градус өдөртөө 4-9 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус  өдөртөө 0-5 градус хүйтэн байна.   

Зүүн аймгуудын нутгаар:
6,9,12-нд ихэнх нутгаар, 7-нд нутгийн өмнөд хэсгээр цас ахиу орж, салхи 14-16м/с хүрч цасан шуурга шуурна. 8-нд ихэнх нутгаар хүйтэн бага зэрэг сулрах ч бусад хугацаанд хүйтэрч нутгийн хойд хэсгээр шөнөдөө 14-19 градус өдөртөө 1-6 градус хүйтэн, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан  байна.

Говийн аймгуудын нутгаар: 6,9-нд нутгийн зүүн хагаст, 8-нд шөнөдөө нутгийн баруун, 12-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас цас орж, салхи зарим газраар 15-17 м/с хүрч ширүүсэн шороон болон цасан шуурга шуурна. 6-8нд ихэнх нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн өдөртөө 5-10 градус дулаан, 9-10-нд хүйтэрч нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 12-17 градус өдөртөө 1-6 градус, бусад нутгаар шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.11-12нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан