Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батзандан: Б.Хурц 4 жил Худалдаа Хөгжлийн банкны менежерээр ордонд ажилласан хүн


УИХ-ын гишүүн Ж.Батзандан ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг БНСУ-д суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, түүний томилгоог юуны учир УИХ-аар заавал хэлэлцэх шаардлагатай гэж үзэж буй тухайгаа сэтгүүлчдэд мэдээллээ.



Тэрээр “Монгол Улсын нийтлэг эрх ашгийг хамгаалах, Монгол улсын хуулийн хэрэгжилтийн ягштал хангуулахын төлөө УИХ-ын гишүүн ажилладаг билээ. ТЕГ-ын дарга асан Б.Хурц гэдэг хүнтэй миний хувьд хувийн өс хонзон бусад асуудал байхгүй. Миний бие УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллах явцад ТЕГ-ын дарга Б.Хурц гэдэг хүнтэй холбоотой өргөдөл гомдол олон ирсний заримаас танилцуулья.

Нэгдүгээрт, Дамирангийн Энхбат гэдэг залууг С.Зориг агсны хэрэгт холбогдуулан франц, германаас нойрсуулах тариа хийж, хулгайлж авчирсныг дэлхий нийтээрээ мэднэ. Тэр залуу нэг жилийн турш  шоронд хоригдож, эцэст нь хилс хэргээр хоригдож байсан нь батлагдаад зургаан сарын дараа амиа алдсан билээ. Гэр бүлийн хүмүүс нь бидэнд байнга өргөдөл явуулдаг. Манай гэр бүлийн хүнийг Франц, Германаас хууль бусаар барьж ирээд хортой тариа хийсээр байгаад аминд хүрсэн гэдэг асуудлыг шийдэж өгөхийг олон жил ярьж байна. Үүнийг зохион байгуулсан, хууль бусаар хүн хулгайлсан гэмт хэрэгтэн Б.Хурц гэдэг хүнийг Европын холбоо Германы шүүх хууль хяналтын байгууллага шаарддаг. Одоо ч ийм байна. Энэ хэргийг шалгах ёстой гэж боддог. УИХ-ын нээлттэй сонсголоор ярих ёстой. Монгол Улсын жирийн иргэнийг гадаадаас Тагнуулын байгууллагын гишүүн нь хууль бусаар хулгайлдаг явдлыг таслан зогсоохын төлөө үүнийг ярьж байгаа юм.

 Хоёрдугаарт, Тагнуулын мөрдөн байцаагч нар С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийг мөрдөн шалгаад Улсын дээд шүүхээр оруулаад улстөрийн захиалгатай аллага байна гэж үзээд 3 иргэнд ял өгсөн. Гэтэл одоо болтол захиалагч нь олдоогүй байна. Энэ асуудлыг Хууль зүйн сайд Нямдоржид тавьж, олон удаа уулзсан. Хэргийг УИХ-аар хэлэлцэж тодорхой болгохгүй бол гурван хүнийг мөнгө өгөх, ял тулгах замаар хилсээр  шийтгэчихлээ.Энэ асуудлыг УИХ-аар хэлэлцье. Захиалагч нь яг хэн юм бэ. Хэргийг илрүүлсэн гээд Б.Хурц генерал цол авсан байдаг. Тэгэхээр өнөөдөр генералаас энэ талаар асуух ёстой. Яг С.Зоригийг алсан захиалагч хэн бэ гэдгийг асууж, УИХ-аар ил тод хэлэлцэж, ил тод болгохоос нааш Б.Хурц гэж хүний дараагийн томилгооны талаар ярих нь хууль бус гэж үзэж байна. Тиймээс яаран сандран Элчин сайдад томилох тухай төрийн өндөрлөгүүдийн шийдвэрийг учир дутагдалтай гэж үзэж байна.

 Гуравдугаарт, Эрдэнэтийн 49 хувийн Худалдаа Хөгжлийн банкинд авч өгөх ажлыг гардан зохион байгуулсан хүн бол манай алдарт тагнуулч Б.Хурц юм. Эрдэнэтийн 49 хувийг Засгийн газар давуу эрхээр  худалдан авах бүрэн боломж байсан. Монгол Улсын газрын хэвлийн баялгийн өмчлөгч нь Монгол төр. Гэтэл Эрдэнэтийн 49 хувийг ХХБ-нд нууцаар авч өгөх асуудлыг ТЕГ-ын дарга Хурц, түүнийг томилсон Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нар зохион байгуулсан. Яагаад ийм ажил хийх болов гэдгийг УИХ-д нээлттэй сонсголоор ярих болно.

 Дөрөвдүгээрт, ТЕГ-ын ажилтан Цогтбаатар гэдэг хүнд хилсээр ял өгч, шоронд хорьсон. Энэ хэргийг зохион байгуулсан хүн нь Б.Хурц болох нь үнэн гэх өргөдөл Цогтбаатарын эхнэр Мандах гэдэг эмэгтэйгээс ирсэн. Энэ өргөдлийг УИХ өнөөдрийг хүртэл дарж байна. Үнэндээ өөрийг нь шүүмжилсэн хамтран ажиллаж байсан хүнээ хилсээр ял өгч, шоронд хорьсон. Үүнийг УИХ-ын удирдлагууд нуун дарах хэрэггүй. Өнөөдөр Б.Хурцын бүлэглэлээс УИХ-ын гишүүд томоохон бизнесмэнүүд айдгийг би ойлгож байна. Гэхдээ насаараа түүнээс айж амьдрах уу. Бас Б.Хурц гэдэг хүнд газраа, тендерээ, бизнесээ дээрэмдүүлсэн хүмүүс өнөөдөр УИХ-д албан ёсоор өргөдлөө өг. УИХ нээлттэй сонсголоор хэлэлцэх болно. Миний 86-тай ээж хүртэл Б.Хурцын асуудлыг битгий яриач.Аймаар хүн шүү хэмээн над руу ярьж байна. Тиймээс би энэ хүний томилгооны асуудлыг УИХ-аар нээлттэй хэлэлцье гэдэг асуудлыг тавьж байна.

Өнгөрсөн 4 жилд энэ хүн ХХБ-ны менежерийн ажлыг ордонд хийж явсан хүн. ТЕГ-ын дарга хүн хувийн компанийн менежер хийж, УИХ-ын гишүүдэд элдэв баримт ярьж явж болох уу. Зарим улстөрчийн хэлснээр Б.Хурцыг Элчин сайдаар явуулж холдуулах гэж байна гэх. Энэ олон асуудлыг шийдэхийн тулд Б.Хурцын томилгооны асуудлыг УИХ дээр нээлттэй хэлэлцэж, нээлттэй сонсгол явуулахыг хүсч байна” хэмээн ярьсан юм.

0 Сэтгэгдэл
ih huraliin gishuud ymar neg asuudald holbogdoogui ni unen bol ene hunii talaar neelttei heleltsuulge hiih heregtei harj l baitsgaaya
aimaar umaaa 76 guai bagahan hulchignaaraidaa
Хамгийн их уншсан