Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ц.Нямдорж: Шүүхийн ачаалал ихдсэн гэж орон тоо нэмэгдсэн ч хоригдлын тоо хоёр дахин багассан

УИХ-ын Хуульзүйн байнгын хороо өнөөдрийн хуралдаанаар 2018 оны улсын төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийлээ.  
УИХ-ын гишүүн С.Бямбацогт:
-УИХ-ын гишүүний эрхийг цаашид хязгаарлаад байх юм уу. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, хууль хэрэгжүүлэх хүрээнд  Сангийн яам мөнгөгүй гээд төсөв хасдаг. Мөн төсвийн ерөнхийлөн захирагч нар бүх байнгын хорооны хуралд танилцуулга  хийгээд явах уу?
Сангийн яамны мэргэжилтэн "Ирэх онд гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажилд 1.8 тэрбум төгрөг төсөвлөөд байна. Мөнгөний боломжтой уялдуулаад үе шаттай нэмж тусгаж байгаа. Гэтэл тухайн салбарууд хууль хэрэгжүүлэхтэй холбогдуулаад их хэмжээний зардал хүсдэг. Жишээ нь Хүний Эрхийн Үндэсний Комиссын төсвийг 70 орчим сая төгрөгөөр нэмэгдүүлсэн" гэсэн хариулт өгөв.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Төсвийн төслийг олон жил бүх байнгын хороонд танилцуулга хийгээд хэлэлцүүлж ирсэн.  Энэ арга нь буруу. Тухайлбал,  найман байнгын хороонд  төсвөө танилцуулаад яваад байвал хэцүү. Цаашдаа ОУВС-тай байгуулсан гэрээний хүрээнд ажлаа явуулахгүй бол болохгүй гэлээ.
УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар:
-Зөрчлийн тухай хуулийн хэрэгжилттэй холбоотой зардал яаж нэмэгдэж байна вэ? Яагаад ирээдүйгээсээ мөнгө аваад цалинжаад байна. Цагдаагийн сурууль төгссөн мөрдөн байцаагч, хэв журмын цагдаа нарын цалин хэд вэ?
Салбарын мэргэжилтэн "Зөрчил хянан шалгах тухай хуулийн хүрээнд прокурорын ажил нэмэгдэж байгаа. Орон тоондоо багтаагаад ажиллаж байна. Орон нутгийн хувьд прокурорын орон тоо цөөн. Ажлын ачаалал их. Иймд  100-110 прокурорын орон тоо хэрэгтэй байгаа" гэсэн хариулт өгсөн юм.
 ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
 -Шинэ хууль хэрэгжээд 3-4 сар болж байна. Хуулийн хэрэгжилтийг судлах ажлын хэсэг байгуулж байгаа. Судалж байж бодитой зүйл ярихгүй бол болохгүй. Зохиомлоор ачаалал их болгох зүйл яриад байсан. Урьд нь шүүгчид  бүгдийг нь шийдэж болдог байсан юм. Цаг нь болоогүй байхад эрүүгийн, захиргааны, иргэний гээд салгаад хаячихсан. Шүүх хуралд орж болохгүй болчихсон. 500-гаад шүүгч ажиллаж байна гэнэ. Одоо байгаагаа гүйцэж чадахгүй байж орон тоо нэмнэ гээд байх юм. Маш нухацтай судалгаа хийх хэрэгтэй. Нэг шүүгч дээр хэдэн хэрэг очиж байгаа юм. Шүүхийн ачаалал ихдсэн  гэж орон тоо нэмэгдсэн. Гэтэл хоригдлын тоо хоёр дахин багассан байна. Тиймээс нухацтай судлах хэрэгтэй. Шинэ хуультай монголын нөхцөлийг наах хэрэгтэй. Ачаалал ихдлээ гээд орон тоо нэмээд байвал бүтэхгүй. Үндсэн хуулийн ч асуудал бий. ШЕЗ хэрэг зөрчлийн байдлаар судалгаа хийхэд хамтарч ажиллаж болно. Тэнд вант улс байгуулагдчихсан хэмээв.
 

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан