Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ерөөлч, магтаалчдын улсын уралдаан амралтын өдрүүдэд болно

Монголын ард түмний уламжлалт язгуур урлагийн давтагдашгүй, өвөрмөц төрлүүдийн нэг, ардын аман зохиолын түүхэнд чухал байр суурийг эзэлсэн ерөөлч, магтаалчдын анхны улсын уралдааныг маршал Х.Чойбалсангийн санаачилгаар 1948 онд Монголын Зохиолчдын ерөнхий хорооноос зохион байгуулж эхлүүлсэн түүхтэй.

Тэгвэл 69 дэх жилтэйгээ золгож байгаа “Ерөөлч, магтаалчдын Улсын VII уралдаан”-ыг энэ амралтын өдрүүдэд зохион байгуулахаар болжээ.

БСШУСЯ-ны дэмжлэгтэйгээр Соёл, урлагийн газар болон “Монголын Ерөөлч, Магтаалч нарын төв” хамтран зохион байгуулах уралдаанд аймаг тус бүрээс 1 ерөөлч, 1 магтаалч оролцуулж, төрөл бүрээр нь алт, мөнгө, хүрэл медаль болон тусгай байрын 8 эзнийг тодруулах аж.

Харин эцсийн шалгаруулалтад оролцсон оролцогчдын төлөөлөл болон уралдааны тэргүүн байрын шагналтнуудын нэгдсэн гала тоглолт энэ сарын 12-ны 18:00 цагаас Улсын филармонийн концертын танхимд зохион байгуулагдах нь.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан