Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ховор олдворын дээжсээр үзэсгэлэн гаргах нь

Шинжлэх ухааны академийн Түүх, археологийн хүрээлэнгээс жил бүр “Нээлттэй хаалганы өдөрлөг” зохион байгуулж, Монголын түүхийн шинжлэх ухааны суурь судалгааны ажил, үр дүнг олон нийтэд хүргэж, сурталчлан таниулдаг уламжлалтай.


Энэ жилийн хувьд тус өдөрлөгөө маргааш ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байр буюу Офицеруудын ордны урд байрлах Түүх, археологийн хүрээлэнд зохион байгуулахаар болсон байна. Өдөрлөгийн хүрээнд хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтнуудын өдөр тутмын судалгаа шинжилгээний үйл ажиллагаатай танилцах боломжтой бөгөөд эрдэмтэн судлаачдын сүүлийн үеийн судалгааны бүтээл, эрдэм шинжилгээний ажлын эцсийн болон завсрын үр дүнтэй танилцаж болох аж.

Өдөрлөгийн эхэнд академич Ж.Болдбаатар “Түүх судлахын учир, ач холбогдол”, доктор, профессор Г.Цэрэнханд “Монголын угсаатны зүйн хөгжил”, доктор, профессор Ц.Төрбат “Археологийн судалгаа-2017” сэдвээр илтгэл тавих юм байна.

Түүнчлэн археологичдын хамгийн сүүлийн үеийн малтлагаар илрүүлсэн ховор олдворын дээжсээр олон нийтэд нээлттэй үзэсгэлэн гаргахаас гадна тус хүрээлэнгийн Баримт мэдээллийн төвийн сан хөмрөгт хадгалагдаж буй түүхэн ховор баримтат кинонуудаас үзүүлэх аж.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан