Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

”Шинжлэх ухаан- Бүх нийтийн ойлголцол” нэгдмэл уриан дор ”Дэлхийн шинжлэх ухааны өдөр”- ийг тэмдэглэнэ


2001 онд Францийн Парис хотноо болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын Боловсрол, соёл, шинжлэх ухааны байгууллага (ЮНЕСКО)-ын 32 дугаар ерөнхий бага хурлаар анх удаа Дэлхийн шинжлэх ухааны өдрийг жил бүрийн 11 дүгээр сарын 10-нд дэлхийн улс орнуудад нэгдмэл байдлаар тэмдэглэх шийдвэрийг гаргасан билээ.

Түүнээс хойш дэлхийн улс орнууд жил бүр тодорхой уриан дор тухайлбал 2015 онд "Шинжлэх ухаан- Тогтвортой хөгжлийн ирээдүй", 2016 онд "Шинжлэх ухаан -Энх тайван-Хөгжил" зэрэг уриан дор тус тус тэмдэглэн өнгөрүүлсэн байна.

Манай улсад 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Шинжлэх ухааны Академи, ЮНЕСКО-гийн Монголын Үндэсний комисс анх удаа хамтран "Дэлхийн шинжлэх ухааны өдөр"-ийг ЮНЕСКО-гоос дэвшүүлсэн "Шинжлэх ухаан-Бүх нийтийн ойлголцол" нэгдмэл уриан дор тэмдэглэх юм.

Энэхүү өдрийг угтаж ШУА-иас "Эрдмийн аян-2017", Түүх, археолгийн хүрээлэн "Манзушир хутагт С. Цэрэндорж: Амьдрал өв" сэдэвт эрдэм шинжилгээний хурал, Газарзүй-Геоэкологийн хүрээлэн "Хүрээлэн буй орчны шинжлэх ухаан ба технологи" сэдэвт олон улсын ЭШ-ний бага хурал, Японы Тохокугийн Их сургууль, МУИС-ийн судлаачидтай "Сансарын бичил хиймэл дагуул" төслийг хамтран хэрэгжүүлэх боломжийн тухай ярилцлага зэргийг зохион байгуулжээ.

"Дэлхийн шинжлэх ухаан өдөр" нь зөвхөн нэг өдрийн нэг удаагийн компанит ажил бус, харин шинжлэх ухаан, технологийн тухайн жилд олсон ололт амжилтыг бүх нийтэд   сурталчлан түгээх, бодит баялаг, бүтээгдэхүүн, үйлчилгээ, болгох,нийгмийн, тодорхой салбар, байгуулага, хамт олон, бие хүний хөгжил, дэвшлийг дэмжих хэрэгслэл, хөдөлгүүр. хурдасгуур болгоход ашиглахад чиглэгдэж байна.
Тиймээс цаашид шинжлэх ухаан, боловсрол-үйлдвэрлэлийн уялдаа холбоог бэхжүүлэх, хамтын оюун ухаан, түншлэлийг шинэ шатанд гаргах нөхцөл, боломжийг бүрдүүлэх, шинжлэх ухаан, технологи, инновацийг хөгжүүлэх, нийтийн анхаарал, оролцоог өргөжүүлэх талаарх санал, зөвлөмжийг дэвшүүлдэг бүтээлч өдөр болгох зорилт дэвшүүлжээ.

"Шинжлэх ухаан-Бүх нийтийн ойлголцол" сэдэвт “Дэлхийн шинжлэх ухааны өдөр”-ийн үйл ажиллагааны нээлт 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 10:00 цагт ШУА-ийн Газарзүй -Геоэкологийн хүрээлэнд болно.
Уг хүрээлэнгийн судалгаа, шинжилгээний үйл ажиллагаа явц, үр дүн, цаашдын хандлагын тухай үзэсгэлэн, танилцуулга, уулзалт, ярилцлага болохын сацуу оюутан, сурагчдад зориулан мэргэжил сурталчлах, зөвлөгөө өгөх зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах юм.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан