Кристиан Роналду дөрөв дэх хүүхдээ өлгийдлөө
2017 оны 11 сарын 13


Алдарт хөлбөмбөгчин Кристиан Роналду охинтой болжээ. Түүний найз бүсгүй Испанийн загвар өмсөгч Жоржина Родригес түүнд охин төрүүлж өгчээ. Охиныг Алана Мартин хэмээн нэрлэсэн бөгөөд Кристианы дөрөв дэх хүүхэд юм. Португалийн шигшээ багийн тоглогч, “Реал” –ын довтлогч Роналду энэ тухай өөрийнхөө “Instagram”-д бичжээ. Аз жаргалтай аав, ээж охин хоёрын биеийн байдал сайн байгаа гэнэ. Жоржина Родригесийн биеийн байдал маш сайн байгаа бөгөөд төрөөд хэдхэн цагийн дараа Роналдутай хамт Мадридийн нэгэн томоохон ресторанд охинтой болсноо тэмдэглэсэн аж. Гэр бүлийн шинэ гишүүнтэй болсноо тэмдэглэхээр явахдаа хосууд Роналдугийн том хүүтэй хамт явжээ.
 
Алдарт хөлбөмбөгчний гурван хүүхдийг тээгч эх төрүүлсэн байдаг. Том хүү  Роналду нь одоо долоон настай бол бага хоёр ихэр нь таван сартай. Ихрүүдийн охиныг нь Ева, хүүг нь Матео хэмээн нэрлэсэн байна.


Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.