Иранд газар хөдлөлийн улмаас нас барагсдын тоо 445 болжээ
2017 оны 11 сарын 14


Ираны баруун зүгт орших Керманшах мужид газар хөдөлсний улмаас нас барагсдын тоо 445 болжээ.  "Tasnim" агентлагийн мэдээлснээр шархдагсдын тоо 7 мянга даваад байгаа аж.  Ерөнхийлөгч Хассан Роуханитай тус мужийн захирагч утсаар ярихдаа, хэдийгээр зогсолтгүй аврах ажиллагаа явуулж байгаа ч нас барагсдын тоо цаашид өсч болзошгүй гэдгийг хэлсэн байна. Газар хөдлөлийн улмаас тус мужийн олон газарт цахилгаан тасарчээ. Мужийн цагдаагийн дарга генерал Манушер "ард иргэд уй гашууд автсан хүндхэн байдалд байгаа ч аюулгүй байдлыг дээд зэргээр хангаж ажиллаж буй тул одоогоор замын хөдөлгөөн хэвийн байна" гэжээ. 

Энэ сарын 12-нд Ираны баруун захад Иракийн хилээс холгүйхэн 7,3 баллын хүчтэй газар хөдөлсөн юм.Газар хөдлөлийн төв нь Иракийн Халабжа хотоос 31 км-т гэж бүртгэгдсэн боловч Ираны Керманшах муж хамгийн их хохирол амсаад буй.
Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.