Лондонд 14 настай охиныг терроризмыг дэмжсэн хэрэгт сэжиглэж баривчилжээ
2017 оны 11 сарын 15


“Лондонгийн өмнөд хэсэгт орших гэрээс нь охиныг баривчиллаа. Түүнийг терроризмыг дэмжсэн хэрэгт сэжиглэн буруутгаад байна” хэмээн Скотлэнд-Ярдын хэвлэлийн албанаас мэдээлсэн байна. Английн терроризмын эсрэг хууль тогтоомжийн дагуу цагдаагийн тусгай нэгжийнхэн 14 настай охиныг ийн терроризмыг дэмжсэн хэргээр баривчилжээ.  Одоогоор түүнийг террорист үйлдэлд бэлтгэж байсан нэргүй этгээдэд тусалсан гэж сэжиглэж буй гэнэ.
Чухам ямар үйлдлийг хийсэн, хэн гээчид тусалсан бэ гэдэг мэдээллийг олон нийтэд ил болгоогүй ч охиныг насанд хүрээгүйчүүдийн урьдчилсан хорих газарт хорьсон аж.

2017 оны 9 дүгээр сарын 15-нд Лондонд метронд томоохон халдлага гарч, 30 гаруй хүний амь үрэгдсэн.  2017 оны 10 дугаар сард Английн Ерөнхий сайд Тереза Мэй хэт даврагсдын талаарх элдэв материалыг интернэтээр түгээх, дэмжлэг үзүүлэх тухай мэдээ мэдээлэл цацахад ногдуулах шийтгэлийг маш хатуу болгох санал гаргаад байгаа юм. Эх сурвалж: www.assa.mn
LIKE бэлэглээрэй. Танд баярлалаа.
Санал болгох
Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.