Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Б.Хурцтай холбоотой “Томилгооны сонсгол”-ыг 20 гишүүн дэмжив

УИХ-ын гишүүн Ж.Батзандан Монгол Улсын “Нийтийн сонсголын тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасны дагуу ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Монгол Улсаас БНСУ-д суух Онц бөгөөд бүрэн эрхэт Элчин сайдаар томилохтой холбогдуулан “Томилгооны сонсгол” хийх санал гаргасан билээ. Түүний санаачилгад парламентын 20 гишүүн нэгдсэн учир өнөөдөр УИХ-ын дарга М.Энхболдод хүсэлтээ өргөн барив.


УИХ-ын нийт гишүүдийн дөрөвний нэг буюу 19 гишүүн гарын үсэг зурснаар томилгооны сонсгол явуулах боломж бүрддэг байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Батзандан “С.Зоригийн аллагын захиалагч нь тодорхойгүй байгаа. 14 хоногийн дараа хуульзүйн сайд С.Зоригийн хэргийг ил тод болгох тухай асуудлыг Засгийн газраар оруулах гэж байна.


Үүнээс өмнө яаран сандран Б.Хурцыг Элчин сайдаар томилох нь буруу. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой маргаан Үндсэн хуулийн цэц дээр тун удахгүй шийдэгдэнэ. Энэ асуудлыг шийдэхээс өмнө Б.Хурцыг томилж болохгүй. Шударга ёсны төлөөх санаачилгыг маань дэмжиж гарын үсэг зурсан 20 гишүүнд талархаж байна” гэлээ.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан