Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Эмч, багш, цэрэг, цагдаа нарыг дархлаажуулна

Эрүүл мэндийн яамны Халдварт өвчин судлалын үндэсний төв, Томуугийн үндэсний төв нь АНУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төв, Даян дэлхийн эрүүл мэндийн төлөө байгууллагатай хийсэн хамтын ажиллагааны гэрээний дагуу улирлын томуугийн эсрэг вакцины эхний ээлжийнхийг өнгөрсөн сард хүлээн авсан.


Тус вакцинаар аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн нэгдлүүдээр дамжуулан 18-аас дээш насны эрсдэлт бүлгийн хүн ам, жирэмсэн эхчүүдийг, дараагаар нь 0-5 нас болон 18 хүртэлх насны өсвөр үеийнхнийг  дархлаажуулсан билээ. Тэгвэл өнөөдөр дараагийн ээлжит 100.000 хүн тун улирлын томуугийн вакциныг хүлээн авчээ.

Эдгээр вакцинаар улсын хэмжээний эмч, эмнэлгийн ажилчид, Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид болон хилийн цэрэг, цагдаа, онцгой байдлын албан хаагчид, зорчигч тээврийн нэгтгэлийн жолооч ажилтнууд зэрэг зорилтот бүлгийн хүн амыг дархлаажуулах юм байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан