Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

П.Дэлгэрнаран:Буруутай байвал хариуцлага тооцох нь зүйн хэрэг

Өчигдрөөс эхлэн Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд эсвэл нэр бүхий хоёр албан тушаалтан АТГ-т баривчлагдсан гэх мэдээлэл хэвлэлээр цацагдсан. Энэ талаар АТГ-аас “Прокурорын зөвшөөрөлгүй ямар ч мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн хариулт өгч байсан юм. Тэгвэл Автотээврийн үндэсний төвийн удирдлагууд ээлжит шуурхай хурлаа хийж, ойрын хугацаанд шийдвэрлэх асуудлуудаа нэгтгэн хэлэлцсэн байна.


Энэ үеэр тус төвийн захирал П.Дэлгэрнаран хууль хяналтын байгууллагаас төрийн байгууллага, албан тушаалтнуудад хяналт шалгалт явуулж байгаа. Байгууллага тодорхой дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа тул дор бүрнээ хариуцлагатай ажил үүргээ гүйцэтгэх хэрэгтэй гэжээ.

Мөн тэрээр албан тушаалтнуудыг хуулийн хүрээнд шалгаж, хэрэв буруутай этгээд байвал хариуцлага хүлээлгэх нь зүйн хэрэг гэдгийг онцолсон байна. Тус байгууллагаас АТГ-т хандаж, ашиг сонирхлын зөрчилтэй эсэхийг шалгаж өгөх хүсэлтийг өөрсдөө тавьсныг дурдаад “Хэрэв буруутай үйл ажиллагаа байвал хариуцлага тооцох нь зүйн хэрэг. Хууль ёс, дүрэм журмын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа учраас хянаж, шалгуулахад асуудал байхгүй. Бид албан тушаалтнууддаа итгэж байна” гэсэн байна.

Мөн тус шуурхай хурлын үеэр өнгөрсөн амралтын өдрүүдэд Гашуунсухайт боомтод үүссэн нүүрс тээвэрлэлтийн үйл ажиллагааны талаар ЗТХ-ийн сайдын шуурхайд асуудал тавигдсан тул үүнийг мэргэжлийн түвшинд зохион байгуулахаар болжээ. Ингэхдээ стандартын шаардлага хангахгүй байгаа, кэмпгүй, жолоочийн хүрэлцээгүй, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал, татвар төлдөггүй зэрэг компаниудыг цэгцлэх шаардлагатайг нийт хэлтсийн дарга нартаа үүрэг болгосон байна. Тиймээс байгууллагын зүгээс тодорхой аргачлал, шийдлийг мэргэжлийн түвшинд гаргах хэрэгтэйг шуурхай хурлын үеэр онцолжээ.

 

 


0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан