Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Аврах ажиллагаа 14 цаг үргэлжилсэн байна

Налайх дүүргийн 3 дугаар хорооны 53 дугаар “Хонхор”-т иргэн Б-гийн сэргээн ашиглагдаж байгаа нүүрсний бичил уурхайн 35 градусын налуу амны 120 метрийн гүнд нурал үүсч хувиараа нүүрс олборлогч хоёр иргэн нүүрсэнд дарагдсан.


Дуудлагын дагуу ОБЕГ, ОБЕГ-ын харьяа Уул уурхайн аврах анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, Цагдаа, Мэргэжлийн хяналтын байгууллага, ЗДТГ-аас нийт 80 алба хаагч, 12 автомашинтайгаар ослын голомтод ажилласан байна.
35 градусын налуу малталттай, тунелын урт амнаас 140 метрийн гүн, өргөн нь 1.5 метр,  зүүн гар тийш эргэсэн мөргөцөг нь 5 метрийн урт, малталтын улнаас тааз хүртэлх өндөр 1.65 метрийн далд уурхайн гүнээс 16:19 цагт эхний осолдогч болох тус дүүргийн харьяат иргэн О /47 настай, эрэгтэй/, 18:14 цагт хоёр дахь осолдогч болох тус дүүргийн харьяат иргэн Э /28 настай, эрэгтэй/ цогцсыг гаргажээ.
Аврагчид өглөөний 04:00 цагаас эхлэн нийт 14 цагийн турш ажиллаж осолдогчдыг нурлаас гарган тус дүүргийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн байна.
Уурхайн гүнд олон удаагийн нуралт үүсч, голомтод ажиллаж буй аврагчид өөрсдөө нурангид даруулах эрсдэлтэй нөхцөлд ажилласан аж.

Тухайлбал, аврагчдын ажилласан нүүрсний мөргөцөгт маш давчуу, нурсан нүүрсийг зайлуулах газаргүй, мөн гал гарах нөхцөл бүрдэж, уурхайд зөвшөөрөгдөх хэмжээнээс 4 дахин илүү хортой хий ялгарч байсан нь аврах ажиллагааг явуулахад хүндрэл үүсгэжээ. Түүгээр ч зогсохгүй аврах ажиллагааг эхлүүлснээс хойш осол болсон энэхүү уурхайн хонгилд 10 орчим удаагийн нуралт болсон байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан