Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Ж.Батзандан: Чамайг хутгална, оронд чинь хордуулж алж чадна шүү гэж хэлсэн

УИХ-ын гишүүн Ж.Батзандан өчигдөр УИХ-ын дарга М.Энхболдоос төрийн хамгаалалт хүссэн билээ. Харин саяхан хэвлэлийнхэнд хандаж амь насанд нь халдана хэмээн сүрдүүлсэн асуудлын талаар тодруулга өгсөн юм. Түүний ярьсныг тоймлон хүргэе.

Миний бие намын дарга Эрдэнэбатын өрөөнд өчигдөр дуудагдаж орсон. Тэр өрөөнд Болд гишүүн, Эрдэнэбат дарга хоёр байсан. Намайг орохын яг өмнөхөн Хурц орсон. Тэр үед би Хурцад “Та тэр нууц материалуудаа гаргахгүй юм уу, УИХ-ын бүх гишүүнийг бөлдөгдчихсөн, бурантагласан гэж ярьдаг гэсэн. Тэр материалуудаа прокурор руу шилжүүл. Хууль хяналтын байгууллагад өг. Хувийн архиваасаа гарга” гэдэг зүйлийг л хэлсэн. Тагнуулын нэг генералд УИХ-ын бүх гишүүн шантаажлуулж болохгүй. Тагнуулын тухай хуульд албаны чиг үүргийн хүрээнд олж авсан мэдээллийг хувийн болон улс төрийн зорилгоор задлахыг хориглодог хуультай. Тиймээс таны гарт гэмт хэргийн шинжтэй материал байгаа бол шууд прокурор руу шилжүүл л гэж хэлсэн. Ер нь бол ТЕГ-ын дарга байсан хүн хувийн архивдаа материал хадгалчихаад хүн айлгадаг ажил хийж болохгүй. Мөн өчигдөр би Батзандан гэдэг хүнтэй холбоотой материал байгаа бол хурдан дэлгэ гэж хэлсэн.

Үүний төлөө, мөн нийтийн сонсгол хийнэ гэдэг санал санаачилга гаргасныхаа төлөө түүнд зодуулах шахлаа. Чамайг хутгална шүү гэж эхэлж заналхийлсэн. Дараагаар нь оронд чинь хордуулж алж чадна шүү гэж маш хариуцлагатайгаар хэлсэн. Жирийн нэг иргэн ингэж хэлсэн бол тоохгүй, уучлаад өнгөрөх байлаа. Гэтэл ТЕГ-ын дарга асан, Монгол Улсын генерал хүн ийм зүйл ярьсан учраас төрийн хамгаалалт хүссэн юм. Түүний хэлснийг Болд гишүүн, Эрдэнэбат дарга хоёр гэрчилнэ. Ямар ч гэсэн өнөөдрөөс эхэлж төрийн хамгаалалт болгож нэг хүн тавьж өгнө гэж хэлсэн.

Батзандан үхэхээс айхгүй. Тэр хүн намайг алж болно. Гэхдээ тийм ч амархан алуулахгүй. Би олон ах дүү, хамаатан садан, найз нөхөдтэй. Намайг хамгаалах, өмгөөлөх, хүн олон бий. Мөн түмэн олон маань намайг хамгаална гэдэгт итгэлтэй байна. Б.Хурцтай холбоотой олон асуудлыг би сөхөж тавина.

Өчигдөр гэхэд надад түүнтэй холбоотой гурван материал ирсэн. Унгарт ЭСЯ-нд ажиллаж байхдаа Б.Хурц тамхины наймаанд оролцож байсан байна. Мөн түүний дүү тамхины наймаа хийж байгаад баригдаад ял авч байж. Түүнчлэн эхнэрийнх нь компанийг шалгасан татварын албаны байцаагчийг хилсээр шоронд оруулсан байна. Олон орд газрыг дээрэмдэж авсан байна. Ер нь түүнтэй холбоотой олон өргөдөл ирсэн. Бүгдийг нь УИХ-ын нээлттэй хэлэлцүүлгээр оруулна. УИХ-ын гишүүдийг хувийн архивтаа нуусан гэмт хэргийн шинжтэй үйлдлүүдээр шантаажилж албан тушаалд очино гэж бодож байгаа бол горьдсоны чинь гарз. 


0 Сэтгэгдэл
teneg teneg ym bichej surjegnedeg boljdee huurhiis alaad haychihsan ni haana baigaa ym
hurc gej gazar shagaisan ene beltregees yund n aih ym zul bohohiin omno neg durelzeed duusdag shig l ym bolj naadah chin odoo nuhee aldsan ogotno boljdee ???neelttei ymiin delgeed tarvagadorjtoi n hamt baidag gazart n yvuulval taarna ??? nuglee uurch l bardag horvoo ??? Batzandan chamaig olon tumen harj bainaa ??? ingeed duugarah hun mongold odriin od shig boljdee
Хамгийн их уншсан