Билгийн

Доллар (USD)

Улаанбаатар

Манай тамирчид Олон улсын даамын тэмцээний хоёрдугаар байрт шалгарчээ

БНХАУ-ын Жянсу мужийн Жяньинь хотод "Нэг бүс, нэг зам" зуун буудалт даамын олон улсын тэмцээн болжээ. Зургаан улсын долоон баг оролцсон тус тэмцээнд эх орноо төлөөлсөн тамирчид амжилттай оролцож, багаараа хоёрдугаар байрт шалгарсан байна.

Мөн эрэгтэйчүүдийн ангилалд өрсөлдсөн Олон улсын их мастер Г.Ганжаргал мөнгө, эмэгтэйчүүдэд спортын мастер Е.Ариунзаяа дөрөв, U-10 насанд охидоос Н.Лхагвадолгор алтан медаль хүртжээ.  Харин хөвгүүдээс Б.Баасанбар тавдугаар байрт орсон байна. Тус тэмцээнд шилдэг их мастеруудаас бүрдсэн ОХУ-ын баг тамирчид түрүүлж, зохион байгуулагч орон БНХАУ-ын нэгдүгээр баг хүрэл медаль хүртсэн байна.

0 Сэтгэгдэл
Хамгийн их уншсан